Ойрын жил ая зохиогч продюссер Б.Ангирмаа шиг завгүй хүн алга аа. "Киви"-д нь хөөрхөн охид байхыг ч хэлэх үү, хүсэмжит бүсгүй болтол нь хэнийг ч мандуулахыг ч хэлэх үү хавийн өнгөтэй өөдтэй залуус эдний үүдээр шүлсээ гоожуулаастай алхах. Охидоо хадамд гаргасаар ядралыг умартаж яваа олон охинтой ээж шиг л амьдарч байна шүү дээ тэр. Ука хүний гэргий болсон ч нөхрөө олны нүднээс тас нуусан, Намуунаа нэг залуутай хөтлөлцөн гүйх болсон. Харин хамтлагийн аялгуулаг зөөлөн үргэлж "борлогдож" хүн нь солигдож байдаг Монгол төрхийн эзэн Агий хүсэмжит бүсгүйгээр нэрлэгдэж залуус бааранд булаацалдан зодолдох энүүхэнд. Чимээгүй байж байгаад үе үе хэл аманд ороогдчихдог харагдаж байгаагаасаа тэс өөр энэ "охин"-оо саяхан эрхэм продюссер үдсэн гэв үү дээ. Улс төрийн Нялх Сэнгүм имижнээсээ одоо хэр салаагүй Н.Номтойбаяр "Киви"-гээс түүнийг бүргэд шиг шүүрч орхив. Мэдээж Агийд нэр холбогдсон залуус мэр сэр байсан. "МАК"-ийн удмыг үргэлжлүүлэх хүү Н.Номтойбаяр хөрөнгө чинээ зангарагаараа тэднийг ч бас ялжээ. Бүсгүйдээ "Range Rover" бэлэглэн хилийн чанадад дулаан оронд амрааж өнгө зүсийг нь тордохоос өгсүүлээд Номтой ер нь л завгүй гүйх болж. Гэргий Мандхайгаа гэрт нь буцааж хөрөнгө зоорь таслан өгч шуударсаных одоо харин Агийтай нэг гэрт орсон байна шүү. Халуун хайрандаа умбаж хавийн амьтдыг сандартал нүдээ нухаж эргэн эргэн хартал романслаж буй хоёр энэ хаврын дурлалын дууль болох нь ээ. Харин хүүгээсээ тэс өөр хариуцлагатай зарчимч аав дуулианы эзэн дуучин бүсгүйг албан ёсны бэрээ болгож авах болов уу. "Агий буруугүй залуучууд л араас нь гүйдэг байсан. Гэхдээ надад л үнэхээр дурласан" гэж эрхэм түшээ сэнхрүүлж бүсгүй тормогор нүдээрээ аядуухан харж хамгийн даруухан хувцасаа өмсөөд сууж байвал, хамтлаг дуугаа бүрмөсөн орхихоо амлаж, бүх мэдээ сэлтээ устгуулбал, бүр шинээр дахин төрвөл бас ч шаансгүй биш л дээ гэж хүмүүс жиг жуг хийх болж. Ямартай ч дурлалт хосууддаа амжилт хүсье даа.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
5 сэтгэгдэл