Хацрын улайлт, нөсөө толбо арилгах маск хийх жор
Улирлын онцлогоос хамаарч хацар улайх, нөсөө толбо, батга ихсэх явдал бий. Тэгвэл үүнийг гэрийн нөхцөлд хэрхэн шийдэх вэ... Заавал үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр гэрийн нөхцөлд байгалийн аргаар батга, сорви, нөсөө толбо, улайлтнаас салгах үр дүнтэй маск хийх аргуудыг танилцуулж байна.
1.1 цайны халбага нимбэгний шүүс, 25гр исгэгч, 1 хоолны халбага сүүг сайтар хольж хутгаад нүүрэндээ маск тавьж 20 минут болгоод бүлээн усаар угааж авна. Батга болон батганы сорвитой хэсэгт илүү сайн түрхээрэй. 2.1 цайны халбага нимбэгний шүүсийг 2 хоолны халбага тараг эсвэл цөцгийтэй хольж хутгаад 15-20 минут маск тавина. Бүлээн усаар угааж арчаарай. 3.Өргөст хэмхийг маш жижиглэн хэрчээд тараг эсвэл сонгины шүүстэй хольж хутгаад нүүрэндээ түрхэж маск тавина. 20-25 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай. Дан ганц өргөст хэмхийг хэрчээд улайсан хэсэгт маск тавьж тайвшруулан зөөллөж болно.
4.Энгийн 1 ширхэг аспирин С-г 1 хоолны халбага цэвэр усанд нүхаж холиод нүүрэндээ түрхээд 7-10 минут болгоод бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
5. Алим- хацрын улайлтыг дор нь намдаана. Хацар чинь улайгаад халуу дүйгээд хэцүү байгаа бол алимыг нимгэн хэрчээд улайсан хэсэгт жин маск тавина. Хацарны арьс тайвширч улайлт намдах болно шүү. 6. Овьёос- Хацар чинь улайж халуун оргисон үед бас нэгэн тохиромжтой арга бол овьёосыг бага зэрэг бүлээн устай хольж нялцгай болгон зуураад улайсан хэсэгт маск тавина. 20-25 минут болоход л арьсийг тайвшруулан зөөллөх болно.
7. Ногоон цай- Мөн улайлтын асуудал тулгарсан үед ногоон цай уух эсвэл ногоон цайны навчыг буцалгаж хөргөөд улайсан хэсэгт жин тавихад маш сайн үр дүнтэй шүү.
Дээрх аргууд нь нүүрэн дээрх улайлт, сорви, нөсөө толбыг бүдэгрүүлэн арилгаж гэрэлтсэн цайвар арьстай болгоно. Мөн арьсний бохирдлыг гүн цэвэрлэнэ. 7хоногт 1-2 удаа ингэж маск тавьж заншвал цэьэрхэн толигор цагаан арьстай болох болно. Таны хацар, нүүр амархан улайдаг бол заавал улайсан үедээ биш унтахынхаа өмнө болон арьс улаагаагүй тайван байгаа үед ч эдгээр маскыг хэрэглэж болно. Ингэснээр арьсийг тайвшруулж улайх явцыг багасгаж арилгана.
Эх сурвалж: www.1000jor.mn
Сэтгэгдэл байхгүй байна.