Зун борлосон ч хурдан цайх арга
Зуны наранд борлохоос хамгийн их айдаг хүмүүсийг бүсгүйчүүл гэж хэлж болох. Мэдээж тэдний хувьд гоо үзэсгэлэн гэдэг хамгийн чухал зүйл шүү дээ. Иймээс бүсгүй та хэтэрхий борлоод түүнийгээ хурдхан шиг л цайруулахыг хүсэж багйаа бол доорх зөвөлгөөг нэг хэрэгжүүлээд үз. Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчих. • Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих. • Иссэн таргаар маск тавих. Эдгээр зөвөлгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай
|