Хуулийн зөвлөгөө үнэгүй өгөх өдөрлөг болно
Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооноос жил бүр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн өдөрлөгийг "Иргэддээ тусалъя” нэрийн дор Нийслэлийн ЗДТГ, Монголын хуульчдын холбоотой хамтран энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.