Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр халуун, хуурай салхи, шуургатай байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө сэрүүсч 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 8-13 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 2-7 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.