As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Парис хотноо үймээн дэгджээ

0

Парис хотноо үймээн дэгджээ

 

Францын томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ. Жагсаалд оролцогчид Хөдөлмөрийн хуульд шинэчлэл хийх Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэж буй юм. Хөдөлмөрийн сайд өнгөрөгч гуравдугаар сард ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд хуульд шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн хуулийн төсөл санаачилсан юм. Хуульд зааснаар долоо хоногийн ажлын цагийг 60 болгон нэмэх, илүү цагаар ажилласан ч нэмэгдэл олгохгүй, урамшуулал нэмэгдлийн дүнг багасгах зэрэг багтсан нь иргэдийн дургүйцлийн хүргэжээ.

 

 

Уг хуулийг эсэргүүцэн Нант, Ренн, Марсель, Парис хотноо жагсаал зохион байгуулагдаж байна. Парис хотноо өчигдөр жагсаал зохион байгуулагдсан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсаалд 20 мянган хүн оролцсон бөгөөд тэд цагдаа нарын эсрэг чулуу, шатамхай шингэн зэргийг шиджээ. Жагсаалын үеэр цагдаагийнхан даралттай ус болон цахилгаан бороохой ашиглаж, 20 орчим хүнийг хүчээр баривчилсан байна.

 

Иргэд уг хуулийг хүчтэй эсэргүүцэж байгаа ч Ерөнхий сайд Манюэль Вальс "Засгийн газар шийдвэрээсээ ухарч няцах бодолгүй байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.