Ялалтын баярын жагсаалд 17 улсын 1000 цэрэг оролцоно
Хятад 1945 оны Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойг тохиолдуулан Бээжин хотод баярын сүрт жагсаал зохион байгуулах гэж байна. Есдүгээр сарын 3-нд болох ялалтын баярын жагсаалд 17 улсын 1000 орчим цэрэг оролцоно ажээ.
Одоогоор уг ойн баярт Беларусь, Куба, Египет, Казахстан, Киргиз, Мексик, Монгол, Пакистан, Серби, Тажикистан, ОХУ тус бүр 75 орчим хүний бүрэлдэхүүнтэй багаа Бээжин рүү илгээсэн байна. Цэргүүд жагсаалын бэлтгэлээ сургалтын баазад Хятад цэргүүдтэй хамт хийж байгаа бөгөөд улсын нэрний цагаан толгойн дарааллаар жагсах гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.