Үндэсний бөхийн эсрэг жудо бөх
Энэ удаагийн сонгуульд дуучин, жүжигчин, яруу найрагч, бөх, эм зүйч гээд элдэв янзын мэргэжил, мэргэшилтэй хүмүүс өрсөлдөхөөр болж байна. Тухайлбал, Ардчилсан намаас жүдо бөхийн хоёр тамирчин болох олимпийн аварга Н.Түвшинбаяр, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж байгаа бол МАН-аас нэгэн цагт Үндэсний бөхийн үзүүр, түрүүг авч байсан аваргуудыг сойлоо. Тодруулбал, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ гээд Үндэсний бөхийн дархан аваргууд Ардын намаас нэр дэвшихээр болсон нь энэ удаагийн сонгуулийг наадмын дэвжээ мэт харагдуулж байна гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байна.
Парламент бол хууль тогтоох төрийн дээд байгууллага. Хууль санаачлах, батлах ганц үүрэгтэй. Гэвч, жилээс жилд Монголын парламентын чадамж буурч, олигархиуд, компанийн эздийн төлөөллийн байгууллага болж хувирсан бол дараагийн парламент олимпийн аваргатай, үндэсний бөхчүүдтэй, урлаг соёлын дуучидтай, яруу найрагч, шүлэгчидтэй гээд янз бүрийн авъяастай, онцлогтой гишүүдтэй болж магадгүй байна