Лидер бүсгүйд заавал байх ёстой 11 шинж

0

 

Сайн удирдагч гэж хэн бэ? Удирдагч хүнийг тухайн хүний зан чанар болон өдөр тутам хийдэг зүйлсээр нь тодорхойлж болно. Бусдыг удирдан чиглүүлэнгээ хүндлэлийг нь зэрэг хүлээнэ гэдэг тийм ч амар зүйл биш юм. Тэгвэл доорхи 11 шинж чанараас хэд нь чамд байгааг тодорхойлоод үзээрэй. Чи удирдагч хүн мөн болов уу?

1. Бусадтай өөрийн мэдлэгээ хуваалцаж, зааж зөвлөдөг

Сайн удирдагч сайн багш байж чаддаг. Ингэ тэг гэж үүрэг даалгавар өгөхөөс гадна өөрийн үг үйлдлээрээ бусаддаа багшилж, зааж чаддаг байх хэрэгтэй. Үүний тулд мэдээж доод ажилтнаасаа илүү мэдлэг туршлагатай байх хэрэгтэй тийм үү? Apple компанийг үндэслэгч Стив Жобс өөрийн мэдлэг, туршлагаасаа бусадтай харамгүй хуваалцдаг нэгэн байсан бөгөөд одоогийн захирал Тим Күүкийн хэлж байгаагаар компаний нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь зэрэг нь түүний энэ зан чанараас ихээхэн хамааралтай гэжээ.

2. "За” бол за

Хэн нэгэнд "За” гэж хэлчихээд түүнийгээ биелүүлэхгүй өнгөрөөж байсан тохиолдол чамд бий юу? Хэрвээ тийм бол доод албан тушаалтан эсвэл хамтрагчийн чинь чамд итгэх итгэлийг үгүй болоод зогсохгүй ажиллах идэвхгүй болно. Тиймээс яг хийж чадна гэсэн зүйлээ л амлаж, мөн ба "за” гэж хэлсэн л бол эцсийг нь үздэг байх хэрэгтэй.

3. Өөрсдийгөө сорьсоор байдаг

Жинхэнэ удирдагч нар хэзээ ч өөрийн байгаа байдалдаа сэтгэл ханадаггүй бас нэг байрандаа удаан байдаггүй. Нэг амжилтандаа бардалгүй, дараа дараагийн даваандаа бэлтгэж, шинэ содон зүйлд хүчээ сорихийг байнга хүсч, эрэлхийлж байдаг.

4. Бусдыг дуурайдаггүй

Бусдыг дуурайх болон бусдаас суралцах гэдэг нь огт өөр ойлголтууд юм.Дуурайна гэдэг бол тэр чигт нь хуулбарлахыг хэлэх бол суралцана гэдэг үлгэр жишээ авч өөрийнхөө хөрсөн дээр буулган баяжуулж чаддаг байх юм. Жинхэнэ удирдагчид өөрийнхөө явах замыг өөрөө л бий болгодог, аливаа зүйл дээр өөрийн гэсэн арга барил, үзэл бодолтой байдаг. Удирдагчид удирддаг, дагагч нар дагадаг юм шүү. Гэхдээ удирдагч биш дагагч байлаа гээд муу гэсэн үг биш, зүгээр л өөр зан чанартай хүмүүс юм.

5. Хэцүү асуудлыг шийдвэрлэдэг

Тэд асуудалтай тулгарахаас айдаггүй харин ч шийдвэрлэгч байж чаддаг. Жинхэнэ удирдагчид жижиг сажиг зүйлсээр оролддоггүй. Хэрвээ чи дээд ажилтныхаа хэлсэн ганц үг, дэргэдэх хүнийхээ ажлын ширээн дээрх эмх цэгцгүй байдал зэрэг гомдоллох талаар л толгойд чинь эргэлдээд байвал удирдагч болох хүслийнхээ талаар ахиад нэг бодоод үзэхэд илүүдэхгүй. Жинхэнэ удирдагчид аливаа асуудлыг бүхлээр нь багцалж харан учрыг нь олж хужирыг нь тунгаахдаа сайн бөгөөд шийдэх шинэ санаачлага, арга замыг үргэлж бодож, гаргаж ирж байдаг.

6. Тэд гомдоллодоггүй

Гомдоллож гоншигоно нь бие дааж сураагүй байгаагийн шинж юм. Бусдын үйлдэл, үзэл бодлоос үл хамааран өөрийнхөөрөө явж чаддаг хүн л жинхэнэ удирдагч байж чадна. Бусдыг харж сэтгэлээр унаж суухын оронд мэдлэг чадвартай, онцгой нэгэн гэдгээ өөрөө өөртөө батлахын тулд тэвчээртэй, хүчирхэг бай.

7. Бусдыг хүндэлдэг

Ихэнхи хүмүүс өөрийгөө бусдаар хүндлүүлэхийг хүсдэг. Тэгвэл удирдагчид эсрэгээрээ өөрийн ажилчид болон бусад хүмүүсийг хүндэтгэж харьцдаг. Энэ нь хүмүүсийг өөртөө татаж, дагуулах нэг шинж чанар нь.

8. Хэрэгцээ, шаардлагыг ухамсарладаг

Удирдаж буй ажлын онцлогоос хамааран төрөл бүрийн хэрэгцээ шаардлага гарч ирдэг. Үүнээс гадна өөрийн баг, бүлэг, хэлтсийнхээ гишүүн бүрийн хэрэгцээг мэдэж, ойлгодог. Ингэснээр хүн бүртэй хувь хүн талаас нь харьцаж асуудлыг шийдэж болох боломжийг бүрдүүлж чаддаг.

9. Хариуцлага хүлээх чадвартай

Дарга-удирдагч байна гэдэг бол маш том хариуцлага юм. Тиймээс өөрийн доорх ажилчдын өмнөөс хариуцлага үүрэх, шаардлага гарсан үед алдаа, дутагдлаа ил тод хүлээн зөвшөөрөх чадвартай байх хэрэгтэй. Шударга биш санагдаж болох ч чи бол удирдагч шүү дээ.

10. Алсын хараатай

Удирдагч хүн өөрийн хуримтлуусан туршлага болон зөн совингоо ашиглан үйлдэл, үр дагаврыг урьдчилан тооцоолдог байх нь чухал. Хийж буй ажлынхаа ирээдүйн өнгө төрхийг бусдын тархинд зураад, тийш нь хөтлөх эрч хүчтэй дуу хоолой нь байх нь лидерүүдийн хамгийн үнэ цэнэтэй шинж чанар!

11. Миний урд бас ард биш миний дэргэд
Хэцүү даваа тохиоход ажилчдаа урдаа барин бүхнийг даатгадаг эсвэл юу хийхийг нь зааж зааварладаг биш хамтдаа, хүчээ нэгтгэн ажиллахыг уриалдаг байх нь удирдагч хүний бас нэгэн чухал чанар.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex