Порнонд донтох гэж юу вэ?

664

Порнонд донтох гэж юу вэ?

Та энэ бичлэгийг уншиж дуусаад дор хаяж 7 хоног огт порно үзэхгүй байгаад үзээрэй. Ямар нэгэн зүйл ажиглагдахгүй бол үргэлжлүүлээд үзэх тухай бодохоо больчих. Амьдралаасаа энэ хогийг гаргаж хаяарай.

Олон улсын судалгаагаар порно үзэгчдийн нас 13-23 байдаг гэж гаргажээ. Монгол улсын хувьд яг хийгдсэн судалгаа байхгүй учир хэлэхэд хэцүү. Гэхдээ 25-с доош насныхан донтсон байх магадлалтай. Харин та 25 дээш настай байж порнонд донтоод байгаа бол өөртөө том болж үз гэж хэлээрэй.

Судалгаагаар порно үзэж байгаа эрчүүдийн 95% нь донтолтын байдалд орсон байдаг гэж үзжээ.

Хүн бүр порно үздэг – Тэгвэл та хүн бүртэй адил энгийн нэгэн болж тэндээ зууралдаад амьдралаа дэмий үрж болно. Харин хүн бүр гэсэн тоонд ордгүй догь залуучуудын нэг болох боломж байна.

Яагаад порно муу гэж?

Бид яг яагаад порно муу зүйл вэ гэдгийг мэддэггүй ч муу зүйл гээд тархинд бууцан байдаг.

За тэгэхээр яагаад муу зүйл болохыг танд дараах баримт жишээгээр тайлбарлъя.

Порно сексийг бодитоор хийх боломжийг бүх талаар үгүй хийдэг

Порно байсан цагт ямар нэгэн эмэгтэйд хүрэх ойртох талаар бодох шаардагагүй болдог. Компьютерынхаа өмнө хэзээ ч чамтай уулзахгүй хүмүүсийг харж сэтгэл зүйн таашаал авч байснаас жинхэнэ амьдрал дээрх гайхамшгуудтай учрах нь таныг шал өөр амьдралаар амьдрах боломж олгоно.

2.      Порно чамайг сулбагар бас залхуу болгодог

Ямарч эрэгтэй компьютерын өмнө суугаад порно үзэн гар хангалга хийснээр амьдралын идэвхийг нь өндөр хувиар бууруулдаг. Ойр ойрхон үрийн шингэнг төсөөллөөр ялгаруулах нь жинхэнэ амьдрал дээрх урам зориг өдөөх бүхий л мотивацуудыг бууруулж байдаг.

3.        Порно эрхтний хөвчрөлийг бууруулдаг

Байнга порно үзэх нь таны тархийг хийсвэр фантаазийн байдалд оруулдаг. Порно таны тархинд эмэгтэйчүүдийн талаар маш буруу ойлголтыг бий болгодог. Ингэснээр таны төсөөлөл шал өөр түвшинд очиж бодит байдал дээрх эмэгтэйчүүд сэтгэлд чинь хүрэхгүй байх тохиолдол ихэсдэг. Магадгүй ямар ч эмэгтэйг харсан сэрэл чинь хөдлөхөө больж мэднэ. Тийм болвол харамсалтай шүүдээ. Эр хүн гэхэд хүндрэлтэй болох магадлалтай.

4.      Порно өөрийн бахархлаа асуудалтай гэж бодоход хүргэдэг

Бодит амьдрал дээрх эрчүүдийн 90% нь порнонд тоглодог одууд шиг хэмжээний эрхтэнтэй байдаггүй. Үзэж байгаа зүйлс дээрх хэмжээнүүд нь бүгд л өөрийнхөөс нь том юм шиг санагдаж эхлэнэ. Яг үнэн хэрэг дээрээ та жирийн л хэмжээтэй эрхтэнтэй. Үүнээс болж жинхэнэ эмэгтэйтэй сексын харилцаанд орж байхдаа эрхтний маань хэмжээ бага болохоор гэсэн айдастай учирдаг. Мөн зарим эрчүүд үүнээсээ болоод хагалгаанд орох эсвэл эрхтнээ томруулах багаж төхөөрөмж хайцгааж эхэлдэг.

5.      Порно хосын харилцааг үгүй хийдэг

Өөрийн гэсэн хостой эр хүн порнонд донтох нь түүний жинхэнэ харилцааг нь сүйтгэх үндэс суурь болж өгдөг. Порнонд гарч байгаа бүсгүйчүүдээс чиний бүсгүй дутуу юмшиг санагдана. Мөн орондоо нэг л болохгүй байгаа юмшиг. Ингэсээр нэг л мэдэхэд өөрийн тархинд байнга бий болгодог фантаазаасаа болоод бусад эмэгтэйчүүд ямар бол гэсэн бодол байнга төрж эхлэнэ. Улмаар нэг л өдөр хамтрагч чинь чамд сонин биш санагдаж эхлэх болно.

Бодит байдал дээр эрүүл нүдээр харвал найз бүсгүй чинь чамайг яаж тоосон юм бол гэмээр гайхалтай бүсгүй байх магадлалтай.   

6.      Порно нь эрхтэн болон тархинд хортой

Таны эрхтэн юу ч болоогүй байхад шингэн ялгаруулдаг болно гээд боддоо. Мөн нуруугаар чинь байнга чилж өвдөж эхлэнэ. Интернэтээс маш олон өөртөө хэрэгтэй мэдээллийг авч өөрийгөө хөгжүүлэх боломжийг үгүй хийнэ. Интернэт зөвхөн порнонд зориулсан газар мэт тархи чинь ажилдаг болно.

Порногүй дэлхийг төсөөлөөд үзий

Өөрийгөө порногүйгээр төсөөлөөд үздээ. Өөрт таалагдсан эмэгтэйтэйгээ болзож эхлэх эхний алхмыг хийж эхлэнэ. Байнга өөрийгөө хөгжүүлэх цагтай болно. Мөн илүү эрч хүчтэй цоглог байна. Интернэт бол илүү дээр амьдралыг бүтээх хэрэгсэл болж хувирна.

Чиний тархи дахин програмчлагдаж эхлэнэ. Бүх зүйлийг илүү эрүүл өнцгөөс харж дүгнэж эхлэх болно. Энэ бол ямар нэгэн фантааз төсөөлөл биш чиний бий болгосон цааш хөгжүүлж байгаа чиний бодит амьдрал. Энэ мөчөөс жинхэнэ чи бий болж эхлэх болно.

Хамгийн багадаа 90 хоног өөрийгөө порногоос тусгаарлаад үр дүнг нь амсаарай.

Үүнийг хийхэд хялбар биш шүүдээ

Байнга порно үзсэнээс болж тархинд допамейн гэдэг мэдрэлийн шүүрэл хуурамчаар ялгарах байдал ихэсдэг. Үүнээс болж дахин дахин порно үзэх донтолт бий болдог.

Допамейн гэж юу болохыг доорх инфографикаар танилцуулъя!

Порно үзсэнээр энгийн сексийн харилцааны үед бий болдог хүний биед шаардлагатай допанмейны хэмжээг хэдэн арав дахин өндөр түвшинд аваачдаг. Яг л хар тамхи, архинд донтдогийн адил.

Та порноонд донтоогүй гэж бодож байгаа бол огт порноо үзэхгүйгээр 3-с дээш сар болоод үзээрэй.

 

Порноо үзэхээ больсноор дараах донтолтоос үүссэн шинж тэмдгүүд танд мэдрэгдэх болно.

1.      Ядралт

2.      Сульдалт

3.      Сэтгэл гутрал

4.      Түгшүүр сандрал

5.      Нойргүйдэл

6.      Шунал

7.      Бие хөшч өвдөх

8.      Мартаж будилах

Эдгээр шинж тэмдгүүд бол таныг порноонд хэр их донтсон байсны илрэл юм. Яг л нэг тамхи, архи, хар тамхитай адил донтсон мэдрэмж төрж байна уу.

Хэрэв та порно ийм донтолтын шинж тэмдэг бий болгодоггүй гэж бодож байгаа бол доорх донтсон хүмүүсийн үгийг сонсоорой.

Донтогч А

"Миний тархи болон биенд чөтгөр шүглэсэн мэт байсан. 2 удаа өвдсөн. Гэдэсний асуудал, дуршилгүй болох, толгойн өвчин, ядралт гэсэн зүйлсийг байнгийн байх ёстой зүйл гэж боддог болсон байсан. Порно үзэхээ больсноос хойш эдгээр зүйлс жирийн зүйл биш порногоос болсон гэдгийг мэдсэн. Одоо бол илүү эрүүл саруул ухаанаар бодож илүү сайхан амьдарч эхэлж байна.”

Донтогч Б

"Өдрийн цагаар байнга л ядарсан байдаг. Ямар нэгэн юманд дуралж хийхээ больсон байснаа порно үзэхээ больсноос хойш мэдсэн. Амьдрал минь яг л нэг хогийн саванд хийсэн хог шиг болсон байсныг ухаарсан.”

Үнэхээр бодит зүйлс шүү. Тамхи, архи, хар тамхи шиг цочир нөлөөллүүд байхгүй ч аажимдаа порногоос үүдэлтэй бий болсон өвчин зовиур, тархины хэвийн бус ажиллагаанд таныг живүүлсэн байх болно.

Юу хийх вэ?

1. Одооноос эхэлж ямар нэгэн порно болон гар хангалгагүйгээр амьдарч эхэл

Зүгээр л яг одооноос, шууд хэрэгжүүлээд эхэл. Эргэж харах шаардалагагүй.

2. Энэ новшийн зүйлтэй тэмц

Хэцүү болохыг та удахгүй мэдрээд эхлэх болно. Тэр үеээс л жинхэнэ чиний тэмцэл эхлэх болно. Үргэлжлүүлэн ямар нэгэн ухралт бууж өгөлтгүйгээр урагшлаарай. Таныг маш олон боломж сайхан амьдрал хүлээж байна. Өөрийгөө боддоггүймаа гэхэд төрүүлсэн ээж ааваа бодоод зоригтой хүчтэй байгаарай.

3. Өөрийгөө завгүй байлга

Тархиа байнга ямар нэгэн юм бодож хийж завгүй байлга. Компьютергүй бол уйтгартай хэцүү байгаа биз. Зарим өдрийг огт компьютер дээр суудгүй өдөр болго. Тэгээд найзуудтайгаа уулз, гадуур алх, янз бүрийн сайн дурийн үйл ажиллагаанд оролц. Компьютер дээр суусан ч өөртөө огт зав өгөлгүй ямар нэгэн юм хий. Шинээр хэл сурсан ч болно шүүдээ.

4. Үүнийг хийж чадна гэдэгтээ өөртөө итгэ

Өөрөө өөрийгөө идэвхижүүлж зоригжуул. Магадгүй ийм зүйлд донтсоноо хэн нэгэнд хэлэхээс ичгэвтэр санагдаж байгаа байх. Тэгэхээр зөвхөн өөрөө өөртөө л дэмлэг үзүүлнэ гэсэн үг. Чи чадна гэдгийг би мэдэж байна.

5. Чиний тархи өөрөөр програмчлагдаж эхлэнэ

Жишээ нь компьютер дээр суунгуут л өөрт хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх талаар зүйл хайж эсвэл хийж эхэлнэ.

6. Жинхэн эмэгтэйтэй уулзах хүсэл урьд урьдынхаас ч илүү төрж эхлэх болно.    

Ингээд л чи жинхэнээсээ амьдарч эхэлж байна даа. Таалагдаж байвал шууд яриа өд. Эсвэл захиа бич. Ярилц, танилц, танилын хүрээнд нь ор. Эр хүн зүтгэлтэй, эрүүл саруул ухаантай бол үнэн сэтгэлээсээ сайн болсон ямар ч эмэгтэйг өөрийн болгох чадвартай байдаг.

7.      Хүчтэй бай

8.      Ашиг тусыг нь хүрт

Яг нэг жил болоход чи бүрэн дахин програмчлагдаж дуусна. Илүү эрүүл харилцаа илүү дээр амьдрал чинь чамд үнэхээр их таалагдах болно. Та өөртөө л туслахгүй бол танд хэн ч туслахгүй. Бидний энэ зөвлөгөө бол танд сэдэл төрүүлэх зорилготой. Тиймээс жинхэнэ үйлдэл, алхмуудыг та хийх болно. АМЖИЛТ ХҮСЬЕ!

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

664 сэтгэгдэл
:

ロレックスブランドコピー
ブランドコピーブランド優良店、偽物時計n級品海外激安通販専門店!
ロレックス、ウブロをはじめとした、
様々なブランドコピー時計の販売・サイズ調整をご提供しております。
ブランドコピーブランドなら当店で!
スーパーコピー時計 https://www.cocoejp1.com

:

bayarlaa


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex