Энэ парламент бүрэлдэхүүнээрээ улирах уу

0

 

Энэ парламент бүрэлдэхүүнээрээ улирах уу

 

Д.ДАМДИНЖАВ

 

2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нарын хувьд УИХ-ын одоогийн гишүүдээ дэмжиж нэр дэвшүүлэх амлалтыг өгөөд байсан. Тэгвэл одоогийн УИХ-ын гишүүдийн ес нь дахин нэр дэвшихгүй болж, үлдсэн 67 гишүүн дахин сонгогдохын төлөө өрсөлдөхөөр болжээ. Энэ нь УИХ-ын гишүүд дахин засаглах хүсэлтэй төдийгүй үүний тулд өөрсдөдөө зориулж сонгуулийн хуулийг өөрчилсөн гэх таамгийг баталж байна. Намын жагсаалтыг болиулсны цаад шалтгаан нь энэ байсан бололтой. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүх ажлыг "УИХ-ын гишүүний тойрогтоо хийсэн ажил” гэж тайлагнах замаар дахин сонгогдоход мажоритар тогтолцоо илүү туслах нь мэдээж юм. Пропорцианаль тогтолцоо буюу намын жагсаалт нь одоогийн УИХ-ын ихэнх гишүүнд ашигтай биш байсан. Учир нь тэдний дунд намын жагсаалтын эхэнд л бичигдэж чадахгүй бол дахин сонгогдох магадлал нь эрс багасах гишүүд байлаа. Өнгөрсөн гурван жилд хувь улстөрчийнхөө нэр хүндийг өсгөж, нам дотроо байр сууриа тогтоож чадаагүй УИХ-ын гишүүн олон бий. Тиймдээ тэд "Тэртэй тэргүй намын нэрийн жагсаалтад мань мэтийг оруулахгүй, намын даргад ойр хэсэг л тэнд багтана. Тэгээд мань мэтийг аз дайрвал "торгуулийн суман” луу л илгээнэ биз. Тийм болохоор бид ч гэсэн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө кноп дарна” гэлцэж, сонгууль болохоос хоёр сарын өмнө намын жагсаалтыг алга болгож дөнгөсөн билээ. 
Үүнийхээ үр шимийг хүртэж, тэдний дийлэнх нь буюу 67 нь УИХ-д дахин нэр дэвшлээ. Харин чухам хэд нь дахин сонгогдож чадах вэ гэдэг өөр асуулт. 1996 оны УИХ-ын сонгуульд 26 гишүүн, 2000 - 2004 оны УИХ-д 25, 2004 - 2008 онд 31, 2008 - 2012 онд 36 гишүүн дахин сонгогдож байжээ. 100 хувь мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах тохиолдолд гуравны нэг нь дахин сонгогддог гэсэн ерөнхий жишиг байдаг юм байна. 
Тэгвэл дахин нэр дэвшихгүй есөн гишүүний хувьд ямар шалтгаан, нөхцөл байдлаас болж ийм шийдвэр гаргасан бэ. Юу түрүүнд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал намынхаа төлөө ийм шийдвэр гаргахад хүрснээ илэрхийлсэн. Учир нь Сонгуулийн тухай хуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэй байхаар квот зааж өгсний дагуу намууд 14-16 эмэгтэйг нэр дэвшүүлэх шаардлага тулгарсан. Р.Амаржаргал гишүүний хувьд намын хорооноос дэмжигдэн нэр дэвшихээр болсон ч намынхаа ҮЗХ-ны хуралдаанд оролцохдоо нэрээ татаж, орондоо УИХ-ын гишүүн М.Батчимэгийг нэр дэвшүүлэхээр болжээ. Энэ тухайгаа "Эрэгтэйчүүд гарцаагүй орон зайгаа тавьж өгөх шаардлагатай. Миний нэр дэвшсэн тойрогт ч ялгаагүй, нэг эмэгтэй нэр дэвшигчдээ зайгаа тавих шаардлага гарсан. Хэн үйлдэл хийх үү. Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Б.Мэдрээ үйлдэл хийхгүй нь тодорхой байсан. Тиймээс би хийлээ” гэж мэдэгдсэн. 
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Оюун мөн энэ удаа нэр дэвшихгүй өнжихөөр шийджээ. ИЗНН-ын даргаар тасралтгүй 16 жил ажиллаж, тэр хэрээрээ улс төрийн халуун тогоонд гишүүнээс сайд болтол тасралтгүй дэвшсэн УИХ-ын гишүүн С.Оюун улс төрөөс ийн зодог тайлах болсон нь анхаарал татсан шийдвэр байлаа. Тэрээр энэ үйлдлээ "Нэгдүгээрт, нийгэм шинэ царайг хүсч байна. Тиймээс улс төрд шинэ хүмүүсээ гаргаж ирэхийн тулд боломж олгож, орон зайг нь бүрдүүлж байгаа юм.  Хоёрдугаарт, Ардчилсан намтай хамтарсан тохиолдолд тус намаас өгсөн таван тойрог дээр нэр дэвших манай намын гишүүд ялалт байгуулах боломжтой, чадварлаг хүмүүс. Тиймээс Ц.Ганхуяг дарга бид хоёр энэ сонгуульд нэр дэвшихгүй. Заавал УИХ-ын гишүүн болохгүйгээр нийгмийн асуудалд оролцоод явах боломжтой" гэж тайлбарлав. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд нар "Залуустаа боломж олгоно” гэсэн утгатай зүйл хэлж, нэр дэвшихгүйгээ зарласан юм. Мөн Ё.Отгонбаяр гишүүн өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлсэнгүй. Тэрээр энэ удаагийн сонгуульд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэд боломж олгож, өөрөө нэр дэвшихээс татгалзсан билээ. Тэгвэл одоогийн УИХ-ын гишүүдээс намаасаа дэвших эрх авч чадалгүй хасагдсан гишүүдийн жагсаалтад Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Ц.Баярсайхан нар багтаж байна. Харин УИХ-ын гишүүн Л.Цог тодорхойгүй шалтгаанаар нэр дэвшигчдийн дунд багтсангүй. Тэрээр МҮАН-аас гарч, Г.Уянгын тэргүүлж буй Тусгаар тогтнол, эх орончдын намаас нэр дэвшиж магадгүй байсан. Гэтэл тус намаас УИХ-д нэр дэвшигчдийн дунд нэр нь байсангүй.

 


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex