Хэвлэлийнхэнд нээлттэй хэнэггүй Ерөнхийлөгч

1

 

- Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдаж чадалгүй хоёр парламентын нүүр үзэх энэ зуур сэтгүүлчидтэй холбоотой гомдол маргааныг эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг явдлыг мөн л Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөсөн хууль эрхзүйн салбарын шинэтгэлийн хүрээнд үгүй хийж чадсан-


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллахдаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлан УИХ-аар төслийг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн нь эргэж буцсаар мөн л хоёр парламент дамжин өнөөдрийг хүрч байна. 
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх явцад гишүүд өөрсдийн хувийн сургамждаа хөтлөгдсөн өөрчлөлтүүдийг тусгасаар эцэс сүүлдээ Ерөнхийлөгчийн төслийн үзэл санааг үндсээр нь гуйвуулахдаа хүрсэн тул тэрбээр төслийг эргүүлэн татаж байлаа.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хариуцлагыг нэмэгдүүлэх, сэтгүүлчдийн ёс зүйг өндөрсгөх гэх нэрийн дор эрх чөлөөг нь улам бүр хазаарлах хүсэл эрх мэдэлтнүүд, улстөрчдийн "амин хувийн” ашиг сонирхолтой зэрэгцэж байсан учраас төслөө тийнхүү буцаахад хүрсэн хэрэг.
Уг нь түүний санаачилсан хуулийн төслөөр бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидтэй холбоотой гомдлыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэдгийг болиулах, иргэний хэргийн журмаар асуудлыг нь авч хэлэлцдэг байх чухал заалт багтаж байв. Сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой асуудлаар хууль, цагдаагийн байгууллага шалгахдаа эрүүгийн хэрэг үүсгэдэг, улмаар барьж хорьдог, цаашлаад бусад хуулийн хүрээнд 90 гаруй заалтаар сэтгүүлчдийн эрх чөлөөг хазаарлаж байгааг таслан зогсоож эмх цэгцэнд оруулах нь төслийн гол зорилго байсан юм. 
Чөлөөт хэвлэлийн үүрэг нь улстөрчид, эрх мэдэлтнүүдэд хяналт тогтоох, тэдний үг, үйлдлийг илчлэх, мэдээлэх, ингэснээрээ нийгэмд нөлөөлөл үүсгэх явдал байдаг. Харин үүнийг нь хуулийн хүрээнд улам бүр хамгаалан баталгаажуулах гэсэн Ерөнхийлөгчийн санаачилга хууль тогтоогчдын эрх ашгийг ямар нэг хэмжээнд хөндөх нь гарцаагүй байлаа. Тийм ч учраас зөрчил, төөрөгдөл үүсч, улмаар үүнд сэтгүүлчид маань өөрсдөө ч автаж эхэлсэн билээ. Хуулийн төсөл өнөөг хүртэл төсөл хэвээрээ байгаагийн нэг шалтгаан нь энэ. 
Гэвч Ерөнхийлөгчийн санаачилга мохоогүй юм. Учир нь гэвэл Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдаж чадалгүй хоёр парламентын нүүр үзэх энэ зуур сэтгүүлчидтэй холбоотой гомдол маргааныг эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг явдлыг мөн л Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөсөн хууль эрхзүйн салбарын шинэтгэлийн хүрээнд үгүй хийж чадсан. Эрүүгийн гэмт хэргийг зөрчлөөс нь тусад нь авч үзэх, энэхүү хоёр өөр ойлголтыг ялгаж салган тохирсон хариуцлагыг тус тус оноодог байх асуудал цогц шинэтгэлийн хүрээнд биеллээ олсон юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 110, 111-ийн нэг, хоёрт заасан энэ зүйл ангийг үгүй хийсэн.
Хэвлэлд төрийн зохицуулалт байхыг хүлээн зөвшөөрдөггүй Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд өөрөө үлгэр жишээ үзүүлж, нийгмийн хандлагыг өөрчлөхөд манлайлал үзүүлснийг ч өнөөдөр сэтгүүлч, мэргэжил нэгтнүүд маань хүлээн зөвшөөрдөг. Хэвлэлээр хангалттай шүүмжлүүлж, цаашлаад сошиал сүлжээнд магтуулж, муучлуулах нь олонтаа ч Ерөнхийлөгчийн зүгээс тэдгээрт гомдол тавьж байсан удаа байхгүй. Хэвлэлд хамгийн нээлттэй Ерөнхийлөгчөөр тэр гарцаагүй нэрлэгдэх байх. Сэтгүүлчдийн шүүмжлэл, иргэдийн асуултад ямар нэг завшаан олж байгаад заавал хариулт хэлдэг түүн шиг нээлттэй улстөрч ч ховор доо. Жиргээчдийн уулзалт хийв, Дарханд очиж тайлангаа тавив, Сэлэнгэд ажиллах үеэрээ тайлбар өгөв гэх зэрэг, цаашлаад зарим нэг салбарын ойн хурал дээр хүртэл "сиймхий” олоод үгээ хэлчихдэг. Учир битүүлэг улстөр хийдэг урьд өмнөх Ерөнхийлөгчдийн имижийг Ц.Элбэгдорж элдэв санал, санаачилга, хурал цуглаан, хурц тод мэдэгдэл, хэвлэлийнхэнд хэзээ ямагт ил байдаг энэхүү чанараараа ихээхэн өөрчилсөн байх аа.

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex