Хоног тоолон хорогдох хэвлэлийн эрх чөлөө

0

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохио­сон. Уг өдрийг тохиолдуулан энэхүү нийтлэлийг хүргэж байна. Улс орнуудын хэв­лэлийн эрх чөлөө ямар түв­шинд байгааг "Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын бай­гууллагаас жил бүр гаргадаг. Энэ удаад Монгол Улс хэв­лэлийн эрх чөлөөний индек­сээр 180 орноос 54 дүгээр байрт жагссан үзүүлэлттэй гарчээ. Өмнөх жил 88-д бичигдэж байсан бол даруй 34 байраар урагшилж хэв­лэлийн эрх чөлөөний хувьд үсрэнгүй ахисан улс орон болоод хувирчихав. Хэвлэл мэдээллийн байгууллагад төр засгийн зүгээс ямар нэгэн цензур тавьдаггүй, дарамт шахалт үзүүлдэггүй, редакци ямар ч үед хараат бус байдаг, сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчдээ хүндэтгэн үздэг, чөлөөт хэвлэл жин­хэнэ утгаараа хөгжиж буй орны тоонд манайх бараг орчихлоо.

Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө ийм хэмжээнд хүр­сэн билүү. Олон улсын шинжээчдийн дүгнэлт, гарга­сан судалгаанд Монголын хэвлэл мэдээллийн байгуул­лагууд болоод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд гайхашралаа барж байна. Учрыг лавлавал, "Хил хяз­гааргүй сэтгүүлчид” өнгөрөгч жил манай хүний эрхийн байгууллагуудаас судалгаа аваагүй аж. Уул нь өмнөх жилүүдэд төрийн бус байгуул­лагаас "Танайд энэ жил хэв­лэлийн эрх чөлөө ямар байв. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх хэрхэн хангагдав” гэсэн судалгаа тайланг авдаг байжээ. Тэгэ­хээр эрх баригчдын өгсөн мэдээллээр манай улс хэвлэлийн эрх чөлөөг хангагч орон болон хувирсан байж таарах нь ээ.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хангагч орноор тодорч, өмнөх оныхоос 34 байраар үсрэнгүй ахих бус хэвлэл мэдээлэлд хаалттай, харгис орны тоонд бичигдэхээр байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өдгөө хамгийн хүнд хэцүү цаг үеэ туулж байна. Эрх баригчид өдөр бүр чөлөөт хэвлэлийг боомилсон, өөрийнхөө эрхшээлд оруулж дохио зангаагаар удирдах гэсэн, сэтгүүлчдийг бичсэн нийтлэлийнх нь төлөө ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэгт татах улмаар ялтан болгох гэсэн, хэвлэлийн газрын лицензийг төр хураах гэсэн аймшигтай бодлого явуулах болсон. Хэдхэн хоногийн өмнө юу болж өнгөрөв. "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” хэмээх хэвлэл мэдээллийг нам дарж авах зорилго бүхий, авлигатай тэмцэх газ­рын эрхшээлд хуулийн заалтаар шууд татан оруулж, өөрсдийнхөө гар хөл болгох гэсэн Их хурлын тогтоолын төсөл байнгын хороогоор хэлцэгдсэн.

Үүнийг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд сонор соргогоор мэдэрч, дуу хоолойгоо нэгтгэж тэмцсэний үр дүнд "авлигын” гэх төсөл Их хурлаас буцаагдсан юм. Уг төслийн хэрцгий заалтуудыг хэвлэлийнхэн сэтгүүлчид олж мэдээгүй, нэгдэж тэмцээгүй бол Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монголын чөлөөт хэвлэл цэвэр төр засгийн хараат болж, хууль эрх зүйн баталгаагүй болох аюул нөмрөх байлаа.

Өнөөгийн эрх баригчид хэвлэл мэдээллийг боомилсон хуулийн заалтуудыг шинээр өргөн баригдаж буй хууль бүртээ санаатай хийгээд санам­саргүйгээр тусгаж Их хур­лаар батлуулах гэж улайран дайрч байна. Авлигын гэх тэрхүү хуулинд "Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн эфирийн цаг, сонины зай талбайн тодорхой хувьд авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг үнэ төлбөргүй явуулна” хэмээн заасан.

Хэвлэлийн бизнест төр засаг эрээ цээргүйгээророл­цож, ноёрхлоо тогтоох, цааш­лаад бизнесийн үйл ажил­лагааг үгүй хийж, тас­лан зогсоох гэсэн агуулгыг тусгажээ хэмээн хардахад хүргэж байгаа юм. Мөн "Хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулагч, өмчлөгч эзнийг нээлттэй зарлаж, нэг хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээ­дийн оруулах хөрөнгө оруу­лал­тын хэмжээ нь тухайн хэв­лэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүр­дүүлэхгүй байхаар тогтоох” гэсэн байж боломгүй заалт байсан. "Нэгдмэл сонир­холтой этгээдийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй” гэдэг бол аюултай заалт. Нэгдмэл эрх ашигтай байж хэвлэл мэдээллийн байгууллагыг удирддаг нь хэнд ч тодорхой. Энэ бол цахим ертөнцийнхний бизнесийг тас цохих гэсэн бодлого. Гэр бүлийн хүмүүс хамтдаа сайт удирддаг. Гэтэл "нэгдмэл эрх ашигтай” гэх хуулийн заалтаар хөнд­лөнгийн санал аваад гуравдагч эт­гээдийг оруулж ирэн, хувь хүний бизнесийг хуульчлан булаах ардчилсан нийгэмд байж боломгүй заалт юм.

"Хэвлэлийн байгуулла­гуудад дарамт хангалттай байгаа. Эдийн засгийн аргаар дарамталдаг асар олон тохиолдол сүүлийн үед бүртгэгдэж эхэллээ. Юм л бол сэтгүүлчээс хэдэн зуун сая төгрөг нэхэмжилдэг бол­сон. Үүнд төр засаг анхаар­лаа хандуулдаггүй хэрнээ мөрөөрөө өөрсдийгөө болгох гээд зүтгэж байгаа бизнесийнхнийгээ "Та нар хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаа учраас ашгийг чинь хязгаарлах ёстой” гэсэн байдлаар хандах нь утгагүй. Энэ бол бизнес. Мэдээллийг боловсруулдаг, түгээдэг, тэндээсээ өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ийм л бизнес. Нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн онцгой бизнесийг ингэж дарамтлах юм бол өнгөрсөн хэдэн жилд олсон ололтоо үгүй хийнэ. Хэвлэл мэдээллийн салбарыг зүйл дуусгая гэсэн тохиолдолд ийм хаалт хориг тавих байх” гэж Монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг толгойлж буй Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид авлигын хуультай холбогдуулж "Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг.

"Авлигын” гэх тодотголтой хуулийг Их хурлаас буцааж Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хэнд ч дийлдэшгүйхүчирхэг гэдгээ ийнхүү харууллаа. Гэх­дээ одоо санаа амрах болоогүй. Зөрчлийн тухай хууль гэж энэ хаврын чуул­га­наар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй хууль бий. Уг хуулинд чөлөөт хэвлэлийг багалзуурдсан, сэтгүүлчдийн эрх ашгийг боомилсон хэд хэдэн харгис заалтууд орсон. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн төслийн 10.4.3-т "Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж заажээ. Мөн хуулийн 10.4.1-т "Сэрэмжлүүлэг, зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хувь хүнийг 250, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл хүлээлгэнэ” гэж заасан бай­на. "Тооцооны нэгж” гэж ам.доллараар торгоно гэдгээ хэлж буй хэрэг юм. Өмнө нь хуулинд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгөн дүнгээр торгодог байсан. Энэ хуулиар ам.доллараар торгох ял шийтгэл хүлээлгэхээр заасан байна.

Сэтгүүлчээ яллана гэх энэ заалт хэвлэлийн эрх чөлөө хаалттай оронд хэрэгждэг нь мэдээж. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 34 байраар урагшилсан Монгол Улсад сэтгүүлчээ яллах хуулийг хэлэлцэх гэж байна. Сэтгүүлчийг яллана гэдэг бол Эрүүгийн хуулинд байдаг заалт. Зар сурталчилгааны материа­лыг үнэ төлбөргүйгээр түгээ­гээгүйгээс болж, мөрөө­рөө яваа сэтгүүлчид ялтан болох нь. "Ял шийтгэнэ хү­лээл­гэнэ” гэдэг заалт тухайн хүний амьдралд тэр чигээр нь хар толбо үлдээчихэж байгаа хэрэг. Ямар ч үед хувийн хэрэг дээр нь "ял шийтгэлтэй” гэх зүйл бичигдэнэ. Сэтгүүлчдийг ингэж нухчин дарж, амь амьдралаар нь тоглож болох хуулийг санаачилжээ. Үүний төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж дахин тэмцэх хэрэгтэй. Зөрчлийн тухай хуулийг яавч батлуулж болохгүй. Шударга үнэний төлөө тэмцэж ирсэн сэтгүүлчид ээлж дараалан ялтан болж, санаанд багтамгүй мөнгөн торгуулд унаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд лицензээ хураалган хаалга барьж дампуурлаа зарлана. Эрх баригчид тийм л зүйлийг хүсээд байна.

"Сэтгүүлчдийн мэргэжлийналдааг Эрүүгийн болонГэмт хэргийн тухай хуулиар шийт­гэдэг нь буруу юм. Дэлхий нийтийн жишиг ч ийм байдаг. Дэлхийн ихэнх улс орнууд сэтгүүл зүйтэй холбоотой асуудлыг Иргэний хуулиар зохицуулж байна. Манай хэв­лэлийн эрх чөлөөний индекс ухарсан гол шалтгаан үүнтэй холбоотой” гэж Д.Сарангэрэл гишүүн мэдэгдсэн. Тэрээр "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд бас л хэвлэлийнхэн үнэ төлбөргүй мэдээ мэдээ­лэл бэлтгэх заалт оржээ. Захиргааны ерөнхий хуулийн төсөлд ч хууль зөрчсөн даргын ууч­лалыг хэвлэл үнэ төлбөргүй тави­на гэсэн заалт орсон бай­на. Ардчиллын үндсэн зарчим болсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдан хараа хяналтдаа байлгах, дарамтлах санаархалтай за­рим нөхөд өөр салбарын ту­хай хуулийн төсөлд хэв­лэл­тэй холбоотой заалт зоож өгдөг боллоо. Тэдгээр этгээдийг олж, олон нийтэд зарлан бу­сар­маг үйлд­лийг нь тас­лан зог­соох шаардлагатай бол­жээ” гэж хатуу мэдэгдсэн юм.

Зөрчлийн тухай хуулиас гадна чөлөөт хэвлэлийг боомилсон бүх хууль заалтыг тусгасан Хэвлэл мэдээллийн хууль мөн л Их хурлаар хэлцэгдэхээр болоод байгаа. Хэрвээ уг хууль батлагдаад хэрэгжих юм бол Монголын ард түмний сүүлийн 25 жил бий болгосон үнэт зүйл үгүй болно. Тиймийн учир хэвлэл мэдээллийн байгууллагууд сонор сэрэмжтэй байж тэрхүү хуулийг батлуулахгүйн төлөө нэгдэж тэмцэх хэрэгтэй. Уг хууль нь Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль гэгддэг Э.Бат-Үүлийн ерэн найман онд батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрччих гээд байгаа юм. Чөлөөт хэвлэлийн Библи судар болсон дөрөвхөн заалттай хуулийн хоёрдугаар зүйлд "Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гээд тов тодорхой заачихсан байдаг.

Гуравдугаар зүйлийн "Мэдээ­лэлд хяналт тавихыг хориглох” хэсгийн 3.1-т "Хэв­лэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй”, 3.2-т "Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээ­лэлд хяналт тавих бай­гуул­лага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй”,дөрөвдүгээр зүйлд "Төрийн байгууллага өөрийн мэ­дэлд хэвлэл мэдээллийн хэрэг­сэлтэй байхыг хориглоно” хэмээн чөлөөт хэвлэлийн үндсэн мөн чанарыг утга агуулгын хувьд бүрэн тодор­хойлсон. Монгол хэвлэл мэдээлэл Үүл баатрынхаа хуулийг мөрдлөг болгож явах учиртай. Үүнийг миний бие "Чөлөөт хэвлэлийг туших чөдрийн тоо нэмэгдсээр байна” гэх нийтлэлдээ мөн өгүүлж байсан.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 оны гурав­дугаар сард Монголын үндэс­ний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойгоор эрх баригчид "Монсинема”, "VIP home shopping” ,"ITV”, "MBO”,"Musicbox”, "Шон­хор”, "Соёмбо” гэсэн есөн телевизийг хааж 300 гаруй сэтгүүлчийг гудманд хөөж гарган "бэлэг” барьж байв. Сүүлийн үед бараг л өдөр бүр чөлөөт хэвлэлийг боомилсон хуулиуд хэлцэж байна. Бүр цагаандаа гарч хаа хамаагүй хуулинд ч хэвлэл мэдээллийг сүйрүүлсэн, эдийн засгаар нь нухчин дарах гэсэн харгис заалтуудыг оруулдаг болсон. Ингэж Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө хоног тоолон хорогдох боллоо.

Нийтэлсэн-Н.Гантулга

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex