Нэгдэж амжаагүй нэг намынхан буюу бие даагчид

0

 

-Парламент төлөөллийн байгууллагын хувьд хэн ч нэр дэвших, сонгогдох эрхтэй боловч тэнд олонх болсон нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлдэг учраас яах аргагүй нам хэмээх байгууламж тэнд шаардлагатай болдог. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн үр дүнд урьд өмнөхөөс олон тоогоор сонгогдон гарч ирэх магадлал байгаа ч энэ нь тийм сайн сонголт биш билээ-
 


Төрийн бодлого ба эрх мэдлийг зөвхөн улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлдэг гэх онол бий ч олон оронд сүүлийн сонгуулиудаар бие даагчид нийгмийн дэмжлэгийг илүүтэй хүлээх хандлага ажиглагдсан юм. Бидний сайн мэдэх жишээгээр бол Грек, Энэтхэгт энэ хандлага нэлээн тодорхой илэрхийлэгдэж, парламент дахь хүчний харьцааг шийдвэрлэсэн гэх. Ялангуяа Энэтхэгт урлаг, соёлын одод олноороо парламентад орж ирсэн аж. Судлаачдын үзэж буйгаар улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагааны алдаа, завхралаас үүдэн сонгогчдын итгэл үнэмшил буурснаас бие даагчдыг дэмжих давлагаа үүссэн байна. Тэгвэл өнөөдөр Монголд ч уг үзэгдэл бодитой илэрч, энэ удаагийн сонгуульд бие даан өрсөлдөгчдийн бүхэл бүтэн арми хүч түрэн орж ирж буйг бид харж байна.

Сүүлийн хорь гаруй жилд төрийн эрх мэдлийг ээлжлэн хэрэгжүүлсэн голлох хоёр намын бодлогын алдаа, улс төрийн соёл төлөвшил, хувь лидер, улстөрчдийнх нь ёс зүйн дутагдал зэрэгтэй давхцан цаашид улс орныг хэрхэн жолоодох талаар ирээдүйтэй бодлого санал болгож чадахгүй байгаа байдал нь шинэ "удирдлага”-ыг хүсэмжлэх хандлагыг улам бүр өдөөсөн хэрэг биз ээ. 

Тийнхүү хүсэмжлээд буй шинэ бодлого бүхий ирээдүйтэй улс төрийн хүчин нь чухам хаана байна гэдэгт мөн л хариулт олдохгүй байгаа нь өнөөдрийн гачлан гэмээр. 

Бодлогын хоёр нам АН-МАН болон өрсөлдөж, эс бөгөөс МАНАН болтлоо сүжирсэн хорь гаруй жилийн хугацаанд тэдэнтэй өрсөлдөхүйц хүчтэй шинэ нам төлөвшин бүрэлдэж амжсангүй. Дахиад шинэ нам гэдэг ойлголт ч бүтэхгүй зүйл болж байгааг МАХН болон ХҮН намын тавилан харуулав. Дотоод ардчилал, зохион байгуулалт, тогтсон дэг жаягаас нь болоод АН, МАН-д байр сууриа олж чадахгүй байгаа залуу улстөрчдөд өөр шинэ намыг сонгох бололцоо ч үүгээр хаагдав. Энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй шинэ залуу боловсон хүчнүүдийн дийлэнх нь тэдгээр шинэ тулгар намд харьяалалтай боловч намтайгаа хамт нэр дэвших эрхээ хасуулсан хүмүүс байгаа юм. Нам нь сонгуульд нэр дэвших эрхгүй болсноос тэд бие даан дэвших эцсийн замыг сонгосон хэрэг. Тэдэн дунд туршлагатай намуудад ч ховордсон чадалтай, чансаатай залуучууд цөөн байгааг сонгогчид хүлээн зөвшөөрч байгаа нь ажиглагдаж буй. Ялангуяа тулхтай гэгдэх намууд маань эрсдлээс эмээхдээ өнгөрсөн хугацаанд тойргоо сайн малласан хуучин улстөрчдөө түлхүү нэр дэвшүүлсэн байгаа энэ үед бие даагчид ядаж л шинэ нүүр царай болон харагдаж байна. Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр бие даан нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өглөө. Ийнхүү энэ удаагийн сонгуульд бие даагчдын өргөн фронт намуудтай өрсөлдөхөд бэлэн боллоо. 

Шинэ үзэгдэл болсон бие даагчдад өмнө тоочсон шалтгаануудын улмаас сонгогчдын багагүй хувь итгэл үзүүлэх магадлалтай байгаа боловч эцсийн дүндээ тэд нэг, нэг улстөрчид гэдгийг санах ёстой болов уу. Нэг үгээр бол "төрийн эрх мэдлийг нам хэмээх институциэр дамжуулан хэрэгжүүлэхээс дээр механизм байхгүй” гэдэг батлагдсан онолоос гажиж буй үйл явц. Энэ утгаараа бие даагчдын давлагаа хүч түрэх нь яавч илүү дээр зүйл биш байж таарна. Нам бол бодлогын байгууллага, боловсон хүчин бэлтгэх томоохон сургууль, басхүү багийн үйл ажиллагаа. Тийм ч учраас олон сайн бие даагчид УИХ-д орж ирлээ ч засаглалыг цааш хэрэгжүүлэх үйл явцад нөлөө багатай. 

Улс төрийн туршлага, тулх бүхий намуудын унхиагүй гэмээр байдал, нэр хүнд нь үлэмж буурсан өнөөдрийн хөрс суурь сонгогчдод "бие даагчид” хэмээх сонголтыг тулгахдаа хүрч байгаа нь нэг талаар тоогүй хэрэг. Парламент төлөөллийн байгууллагын хувьд хэн ч нэр дэвших, сонгогдох эрхтэй боловч тэнд олонх болсон нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлдэг учраас яах аргагүй нам хэмээх байгууламж тэнд шаардлагатай болдог. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн үр дүнд урьд өмнөхөөс олон тоогоор сонгогдон гарч ирэх магадлал байгаа ч энэ нь тийм сайн сонголт биш билээ.


Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex