Итгэл алдарсан иргэд сонгуулийн ирцээр хариуцлага тооцох вий
УИХ-ын 2016 оны сонгууль тун удахгүй болно. Гэхдээ сонгогчдын ирц хүрэх эсэх нь тун ч эргэлзээтэй. Учир нь өмнөх зургаан удаагийн сонгуульд сонгогчдын ирц байнга буурсан үзүүлэлттэй байсан. 1992 оны сонгуульд сонгогчдын 95.2 хувь нь саналаа өгсөн бол 1996 онд 88.4, 2000 онд 82.4, 2004 онд 81.8, 2008 онд 76.5, 2012 онд 65.4 хувь болж буурсан байна. Ажиглагчдын зүгээс энэ жилийн сонгуульд сонгогчдын 60 гаруй хувь нь саналаа өгөх болов уу гэсэн таамаглалтай байгаа юм билээ. Энэ ч утгаараа сонгуулийн ирц анхаарал татахаас аргагүй асуудал. Өмнөх сонгуулиудын ирц буурсаар ирсэн нь залуусын идэвх муу байдагтай холбоотой хэмээдэг. Харамсалтай нь яагаад тийм идэвхгүй байдгийг тооцоолж, судалж үзсэн нь юу л бол.
Эх сурвалж: