Аянга бууж олон хүн гэмтсэн учир рок наадам цуцлагджээ
Германд Rock am Ring наадам шуурга, аянгаас болж зогссон учир зочид нь тасалбарын мөнгөө буцаахыг хүссэн тухай Welt Die мэдээллээ.
Аль хэдийн 21 хүн наадмын тасалбарт өгсөн мөнгөө буцаахыг шаарджээ. Үүнд зохион байгуулагчид нь буцаах тухай шийдвэр гаргана гэж мэдээлсэн байна. Аянгад цохиулсан з хохирогч нар эмнэлэгт хэвтсэн хэвээр байна.
Rock Am Ring ийнхүү цаг агаарын хүнд нөхцөлийн улмаас хаагдсэн. Зургадугаар сарын 3-нд аянга цохисон учир 82 хүн хохирчээ.
М.Баяр
Сэтгэгдэл байхгүй байна.