Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкнаас иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ
Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 252 дугаар тогтоолоор "Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан.
Тус хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн орон сууцны корпораци, "Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-тэй хамтран "Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөгийг 6 дугаар сарын 08-ны өдөр Чингисийн талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгт Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Төрийн банкны ТУЗ-ын дарга Ц.Туваан нар оролцон, үг хэлж, тус хөтөлбөрийн зээлийн шаардлага хангасан, зорилтод бүсэд хамаарах 8 иргэн, 2 иргэдийн бүлэгт "Сайн хашаа” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах Батламж гардуулан өглөө.
Мөн өдөрлөгийн үеэр Төрийн банкны зээлийн мэргэжилтнүүд болон харилцааны менежерүүд "Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд олгож буй жилийн "5%”-ийн хүүтэй хөнгөлөлтэй зээлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ харилцагч Төрийн банкны явуулын салбараас иж бүрэн үйлчилгээ авах боломжтой байлаа.
"САЙН ХАШАА" хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах, өөрийн өмчлөлийн газрын нэгж талбарын дугаараар хайлт хийж "САЙН ХАШАА" хөтөлбөрийн зорилтот бүсэд хамаарах эсэхээ шалгах бол www.statebank.mn сайтанд хандана уу.
Tonshuul.mn