Иргэд, аж ахуйн нэгжийн буруугаас болж цахилгаан шугамд гэмтэл гарвал хохирлыг нөхөн төлүүлнэ

0

Иргэд, аж ахуйн нэгжийн буруугаас болж цахилгаан шугамд гэмтэл гарвал хохирлыг нөхөн төлүүлнэ

 

Улаанбаатар хотын хэмжээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байгаа компани, захиалагч, иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаан дамжуулах шугам, тоноглолыг механикаар гэмтээх явдал зогсохгүй байна.
 

Судалгаанаас үзэхэд иргэд, аж ахуй нэгжийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан цахилгаан дамжуулах шугам, тоноглолын гэмтэл 2013 онд 115, 2014 онд 138, 2015 онд 180 удаа гарсан бөгөөд эдгээрээс хамаарч 353.9 сая төгрөгийн хохирол учирчээ. Харин энэ оны эхний хагаст 52 удаагийн гадны нөлөөтэй шугам, сүлжээний гэмтэл гарснаас болж "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 34.1 сая төгрөгийн хохирол амсаад байгаа юм.
 

Түүнчлэн цахилгаан дамжуулах шугам, тоноглолыг гэмтээсэн иргэд, аж ахуйн нэгжүүд нь үйлдлээ нуун дарагдуулах, зугтах явдал цөөнгүй гардгаас гэмтлийг илрүүлж, засварлах ажил удааширч, хэрэглэгчдийг цахилгаангүй удаан хугацаагаар байлгах байдлыг үүсгэдэг.
 

Шугам сүлжээний аюулгүй, найдвартай ажиллагааг алдагдуулах, хэрэглэгчдийн хэрэглээг тасалдуулан хохироож буй энэ төрлийн зөрчлийг бууруулах зорилгоор өнгөрсөн онд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийг гэмтээсэн хуулийн этгээдэд тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль, шийтгэврийг ногдуулан захиргааны арга хэмжээ авч, гэмтлийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон юм.


Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд цахилгаан эрчим хүчний дамжуулах шугам, трансформатор, дэд өртөөний ойр орчимд газар шорооны болон машин механизм ашиглан ажил гүйцэтгэх гэж байгаа бол дараах зүйлийг анхаарна уу.
 
Үүнд:
  • Цахилгаан дамжуулах шугамын трасс дээр болон ойролцоо газар шорооны ажил хийх тохиолдолд ажил гүйцэтгэгч нь "УБЦТС” ТӨХК-ийн харьяа Түгээх төвүүдээс тодруулга хийлгэж, бичгээр зөвшөөрөл авч, зөвшөөрлийн дагуу эрчим хүчний байгууллагын ажилтны хяналтын дор ажлыг гүйцэтгэнэ
  • Ажил эхлэхийн өмнө эрчим хүчний байгууллагын төлөөлөгчийг байлцуулан хяналтын шалталт хийж үзнэ
  • Газар шорооны ажлын үед тодруулга дээр тусгагдаагүй кабель шугам илэрвэл газар шорооны ажлыг нэн даруй зогсоож, "УБЦТС” ТӨХК-д мэдэгдэнэ
  • Газар шорооны ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх хугацааны туршид кабелийг механик гэмтэл, унжилтаас сэргийлэх арга хэмжээ авна
  • Ухсан нүх, шуудуунд хашлага хийж хамгаалах, хашлага дээр урьдчилан сэргийлэх санамж бичиг, анхааруулах тэмдэг, шөнийн цагаар гэрэл ойх цацруулагч наалт болон гэрлэн дохио тавина
  • Кабель шугамын хамгаалалтын бүсэд газар ухах механизм ашиглахыг хориглоно
  • Кабель шугамаас хоёр тийш тус бүр 5 метрээс дотогш зайд цохилтын ба доргилтот ажиллагаатай машин механизм хэрэглэхийг хориглоно
  • Кабель шугамыг өвлийн цагт ухахад хөрсийг нь гэсгээхдээ кабелийг гаднаас нь халаахгүй байх зэрэг шаардлагыг дагаж мөрдөнө.
 
"УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex