Хятадад хүчтэй үер болж, хүмүүс амь үрэгджээ
Хятадад болсон хүчтэй үерийн улмаас 20 гаруй хүн амь үрэгдэж, хоёр сая гаруй хүн хохироод байгаа аж. Хүчтэй аадар орж, тус орны хэд хэдэн мужийг усанд живүүлэхэд хүрсэн байна. Авто замууд, төмөр замын шугамууд, хөдөө аж ахуйн эдлэн газрууд усанд бүрэн автжээ.
Үерийн ус гүүр болон далангуудыг сүйтгэсэн бөгөөд зүүн зүгийн газар нутаг илүүтэй өртөж, хагас сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.Зөвхөн Хуанган сууринд гэхэд, хоёр хоногийн хугацаанд 250 мм хур тунадас унасан аж.
Хятадын шаазан ваарын үйлдвэрлэлийн гол төв болох Цзиндэчжэнь хот үерт автжээ. Тус бүс нутагт аюулын шар түвшин зарлагдаад байгаа бөгөөд хамгийн өндөр улаан түвшин зарлахыг эрх баригчид төдийлөн яарахгүй байгаа бололтой.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.Mn
Сэтгэгдэл байхгүй байна.