Увс нуурт шувууны томуу илэрчээ
ОХУ-ын Тува улсын Овярский, Увс нуурын орчимд шувууны томуу өвчний H5 вирусээр үүсгэгдсэн халдвар энэ сарын 17-нд бүртгэгджээ. Энэ тухай ДЭМБ-д мэдээлсэн байна.
Увс нуурын орчимд хийсэн идэвхтэй тандалт судалгаагаар 17 шувууны сэг, зэмээс шувууны томуугийн H5 вирусыг илрүүлсэн байна. Вирусын удам зүйн шинжилгээгээр Asian HPAI virus H5 lineage A/Guandong/1/96, clade 2.3.4.4. төстэй вирус илрээд байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна.