Хятадын
Шэнжэнь хотын иргэн Бээжинг бүрхсэн утаа мананг цуглуулан тоосго хийжээ. Үүнийг
хийхийн тулд тэрбээр Бээжинд 100 хоносон бөгөөд энэ хугацааны туршид
Тянаньмэнийн талбай, "Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн зэрэг хүмүүс олноор
цуглардаг газраар очиж, утаанд агуулагдсан тоос шороог соруулан авч байжээ.
Тэрхүү тоос соруулагч нь тогоор цэнэглэлгүйгээр дөрвөн өдөр тасралтгүй
ажилладаг байсан байна. Ингээд соруулж авсан тоосоо тусгай төхөөрөмжөөр шахаж
тоосго болгожээ. Түүний хэлснээр, уг тоосгыг барилгад ашиглах бүрэн бололцоотой
гэнэ.
Ц.Мишээл
Эх сурвалж:тоншуул.мн
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
821 сэтгэгдэл