Гадаад паспортыг төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд сунгахгүй
Энэ сарын 17-нд Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд өөрчлөлт оруулж, гадаад паспортыг төрийн үйлчилгээний төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс захиалж авах боломжтой болсон. Гэхдээ, энэ нь зөвхөн гадаад паспорт шинээр захиалж авах хүмүүст л хамааралтай бөгөөд сунгалт хийлгэх хүмүүс нь 100 айлд байрлах Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулах юм байна.
Дашрамд, Гадаад паспортыг нэг болон таван жилийн хугацаатайгаар шинээр авах боломжтой бөгөөд жилээсээ хамаарч үнэ нь өөр байдаг аж. Тухайлбал, нэг жилээр гадаад паспорт авах бол 22,500 төгрөгийн үнэтэй. Таван жилээр авах бол 32,500 төгрөгийн үнэтэй байдаг. Хэрвээ гадаад паспортаа яаралтай ажлын гурав хоногт гаргахаар бол нэг жил, таван жил ялгаагүй 10 мянган төгрөг нэмэгддэг юм байна. Харин, Сунгалтыг 1-5 жилийн хугацаатайгаар хийдэг бөгөөд нэг жилээр 4,500, хоёр жилээр 6,500, гурван жилээр сунгуулах бол 8,500 төгрөгийн үнэтэй. Харин дөрвөн жилээр 10,500, таван жилээр сунгуулбал 12,500 төгрөг төлөх ёстой аж.
Сэтгэгдэл байхгүй байна.