Хүүхэд хүмүүжүүлэхдээ анхаарах зүйлс
Аливаа улс үндэстний нийгмийн сэтгэлгээний өв санд залгамж хойч үеэ сурган хүмүүжүүлэх арга ухаан, үзэл баримтлал чухал байр суурь эзлэдэг. Танд хүүхэдтэйгээ харилцахад ямар нэг үл ойлголцол үүсэх эсвэл хэрхэн харилцхаа мэдэхгүй байх үе гарч байв уу? Тэгвэл дараах зөвлөгөө бага ч болов туслана гэдэгт итгэлтэй байна.
- Шийтгэхээсээ өмнө тэдний юу хүсч байгааг ойлгож зөвлөж бай.
- Хүүхдийн дүрсгүй үйлдэл, муу зуршлыг алдаа гэм гэж шүүмжлэхээсээ өмнө хэлж сургах хэрэгтэй.
- Балчир хүүхдийг цохиж, сэгсчиж загнахаас өмнө бурууг ойлгуул.
- Хүүхдийн амьдралд шаардлагатай аюулгүй, цэвэр орчинг бий болго.
- Зөв дадал, заншил хэвшил тогтоо. /хувцасыг нь эвхүүлэх, хоол идэх болон хичээл давтах, унтах цагийг тогтмол мөрдөх гэх мэт/
- Хүүхэд биелүүлж чадахуйц хөнгөн даалгавар өгч, биелсэн хойно нь урамшуул.
- Хор нөлөөтэй муу үйлдэл /архи, тамхи, мансуурал/–ээс сэргийл.
- Хүүхдийг муулж буруушаахаас татгалзаж, ямагт сайшааж хөгжөө.
- Бага, дунд, ахлах насны хүүхдийн нас, бие сэтгэхүйд тохирсон арга барилыг оновчтой сонго. Ингэхдээ хүүхдийнхээ онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй.
- Сайн дураар хийсэн ажил үйлийг нь урамшуулан санаа бодлыг нь сонсож, санал солилцдог бай.
Мөн дараах зүйлсийг мэддэг байх ч илүүдэхгүй.
- Зөнгөөрөө өссөн хүүхэд биеэ дааж сурдаг.
- Урмаар дүүрэн амьдрал дунд хүүхэд итгэж сурдаг.
- Магтаал дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг.
- Үнэн шударгаар дүүрэн амьдралд хүүхэд ёс журмыг дээдлэж сурдаг.
- Амгалан тайван амьдралд хүүхэд бусдыг хүндэтгэж, итгэж сурдаг.
- Сайшаалаар дүүрэн амьдралд хүүхэд өөрийгөө хайрлаж сурдаг.
- Хүндэтгэл нөхөрлөлөөр дүүрэн амьдрал дунд хүүхэд энэрэл хайрыг олж авдаг.
- Шүүмжлэлд өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг.
- Дайсагналд өссөн хүүхэд бусдад өширхөж сурдаг.
- Доог тохуурхалд өссөн хүүхэд бүрэг ноомой болдог.
- Ичгүүртэй амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг.
- Цөхөрлөөр дүүрэн амьдралд хүүхэд хүлцэнгүй болдог.
Зөвшөөрч сурахуй:
- Өхөөрдөн энхрийлэх
- Сайшаан дэмжих
- Магтан урамшуулах
- Халамжлан сургах
- Шан өгөх
- Ухааруулан тайлбарлах
- Өмгөөлөн хамгаалах
- Хийлгэн дадлагажуулах
Хориглон цээрлэхүй:
- Үг, үйлээр дургүйгээ илэрхийлэх
- Зэмлэн буруушаах
- Айлган ичээх
- Харцаар сүрдүүлэх
- Ойлгуулан гэмшүүлэх
- Зөөлөн шоглох
- Хүслийн нь хязгаарлах
- Хоргүйгээр биед нь цочрол өгөх
- Ухааруулан шийтгэх
Сэтгэгдэл байхгүй байна.