Чичрэг өвчнөөр Африкт 400 гаруй хүн нас баржээ

0

 

Чичрэг өвчнөөр Африкт 400 гаруй хүн нас баржээ

 

Африк тивд чичрэг өвчин тархсаны улмаас Ангол болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад /БНАКУ/ 400 гаруй хүн нас баржээ.

 

Шумуулаар дамждаг уг өвчин туссан тохиолдолд халуурах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд зарим тохиолдолд шарладаг байна. Өвчний улмаас нас баралтын түвшин 50 хувьд хүрэх магадлалтай гэж шинжээчид анхаарууллаа.

Уг өвчин өнгөрсөн оны 12 дугаар сараас Африкийн өмнөд нутгийн Ангол улсын нийслэл Луанда хотод тархаж эхэлжээ. Тус улсад уг өвчнийг туссан байж болзошгүй сэжиг бүхий тохиолдлуудын тоо 3000-аас давсан гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ. Тус улсад одоогоор уг өвчнөөр 345 хүн нас  бараад байна.

ДЭМБ-ын мэдэгдэлд "Анголын хөрш БНАКУ-Д сэжиг бүхий 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 71 хүн уг өвчнөөр нас барсан” гэж дурджээ.

Тахалд нэрвэгдсэн газруудын хүмүүсийг нийтээр нь вакцинжуулах ажлыг НҮБ явуулж байна.

Уг өвчний тархалтыг зогсооход тусламж дэмжлэг үзүүлэхийг Францад төвтэй, хүмүүнлэгийн тусламжийн байгууллага болох "Хил хязгааргүй эмч нар” уриалаад "энэ халдварт өвчнийг богино хугацаанд дарахын тулд эм тарианы нөөц хэрэгтэй байна” гэлээ.

Хоёр жилийн өмнө Африкт тархсан "эбола” вирусийн тархалтыг зогсоохоор шуурхай арга хэмжээ аваагүй гэж ДЭМБ-ыг шүүмжилж байсан юм.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex