Сүрчиг, үнэртэй ус хоёрыг ялгаж хэрэглэж сурцгаая
•Үнэртэй усны ганц дусал хэдхэн цагийн дараа ууршдаг бол сүрчиг 20 цаг ууршихгүй байх баталгаатай.
•Ямар хоол идсэн, архи тамхи хэрэглэдэг эсэх, ямар эм уусан зэргээс шалтгаалж, хүн болгоноос өөр өөр үнэр ялгарна.
•Сүрчиг нэг хүнээс нөгөө хүнд дамжиж өөр өөрөөр ханхалдаг.
•Өглөөгүүр
сүрчиг түрхэх нь зарим тохиолдолд хортой. Учир нь дөнгөж сая амарсан
мэдрэлийн эд эсийг хэт хурц үнэрээр цочоовол яваандаа уур уцаартай,
цочромтгой болдог.
•Харин үнэртэй ус түрхэх нь зохимжтой. Хүний
биеийн нимгэн арьстай, цусан хангамж сайтай хэсгүүдэд тансаг үнэр удаан
хадгалагддаг. Үүнд алга, гүрээ, чихний ар тал, шанаа хөхний хоорондох
хэсэг орно. Бас үсэндээ түрхэж болно.
•Сүрчгийг ямагт цацаж хэрэглэх ёстой. Энэ нь үнэр жигд тархах бололцоог олгодог.
•Хэрэв
сүрчигний тань үнэр амархан замхраад байвал энэ нь таны хуурай арьстайг
нотолж буй хэрэг. Тиймээс цэвэрлэгч шингэн түрхээд дараа нь сүрчгээ
цацвал тансаг үнэр чинь танаас тийм ч амар арилахгүй шүү.
•Үснээс тань тамхины утаа ханхлаад байвал самаа үнэртэй усаар бага зэрэг шүршээд үсээ самнаарай.
•Сүрчгийг
зөвхөн нүцгэн биенд шүршиж түрхэх хэрэгтэй. Түүнд агуулагдаж буй
эфирийн тос мэтийн химийн бодисуудын нөлөөгөөр хувцасанд тань толбо
тогтож болзошгүй.
•Сүрчиг түрхсэнээс арваад минутын дараа хувцаслаж, гоёл чимгээ зүүгээрэй.
•Удаан
хэрэглэсэн сүрчиг тань сул үнэртэй болоод байх шиг санагдаж болзошгүй.
Энэ хүний үнэрлэх эрхтэн тодорхой нэг төрлийн үнэрт дасдагтай холбоотой
юм.
•Сул үнэртэйд байна гээд ахиу түрхээд байвал хүн ойртохын аргагүй болно шүү.
•Наранд шарахын өмнө сүрчиг бүү хэрэглэ! Энэ нь арьсанд аюултай.
•Сүрчиг, үнэртэй ус зэргийг харанхуй сэрүүн орчинд хадгалдаг. Бүр тодруулбал сүрчгээ шүүгээндээ хийж байхаа мартав.
•Задлаагүй
сүрчиг хоёр жил, задалсан нь зургаан cap үнэрээ хадгалдаг. Задалсан
сүрчиг зургаан cap орчмын дараа үнэр нь хувирч, өтгөрөн, булингартаж
эхэлдэг. Ийм сүрчгийг ашигласаны хэрэггүй.
Сэтгэгдэл байхгүй байна.