Дэлхийн хамгийн залуу дарга
14 настай Синдхужа Раяараман гэх охин дэлхийн хамгийн залуу дарга (CEO) юм. Тэрбээр 2010 оны аравдугаар сард аавынхаа байгуулсан Сеппан анимэйшн компанийн удирдах зөвлөлийн дарга болжээ. Тэрбээр "Би анимэйшн бүтээгч болсноороо маш бахархаж байна. Гэхдээ би одоог хүртэл суралцсаар байгаа. Энэтхэг улсад энэ салбар өдөр ирэх тусам хөгжиж байна. Удахгүй манай орны зах зээлд энэ салбар тэсрэлт хийнэ гэдэгт итгэлтэй байдаг” хэмээжээ. Түүний компанид 160 ажилтан байдаг байна
Сэтгэгдэл байхгүй байна.