Ухаалаг утас ашигладаг хүн бүхний анхааралд
Их Британийн эмч нар харанхуйд ухаалаг гар утас ашигласны улмаас түр харалган болсон тохиолдлын талаар мэдээллэсэн байна. 22-40 насны хоёр эмэгтэй 15 минут орчим юу ч харахгүйд хүрсэн тул эмчид ханджээ. Анагаах ухааны "New England Journal" тус шинж тэмдгийн талаар нийтэлсэн байна. Британийн эмч нар бүхий л төрлийн шинжилгээ хийж, бүсгүйчүүдийн харааны чадвараа түр хугацаагаар алдсан шалтгааныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл хоёр эмэгтэй орой унтахаар хэвтээд нэг нүдээрээ ухаалаг утсаа харж, нөгөө нүд нь дэрээр халхлагддаг байсан аж. Мэргэжилтнүүд энэ тохиолдолд нэг нүд гэрэлд, нөгөө нүд харанхуйд дасал болдог талаар тайлбарлажээ. Ухаалаг утсыг унтраасны дараа хүний нүд харанхуйд дасан зохицох гэж урт хугацаа зарцуулдаг байна. Энэ нь нүд түр зуур юу ч харахгүй болох шалтгаан болсныг эмч нар өвчтөнүүдэд тайлбарлажээ. Тиймээс ийм таагүй зүйлээс зайлсхийхийн тулд харанхуйд дижитал төхөөрөмжийг аль болох хоёр нүдээрээ зэрэг харахыг зөвлөсөн байна
Сэтгэгдэл байхгүй байна.