Олимпын бамбар руу хувинтай ус цацжээ
Бразилд Олимпын бамбар руу хувинтай ус цацаж унтраахыг оролдсон нэгэн этгээдийг баривчилжээ.
27 настай залуу цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө өөрийн энэ үйлдлээ "эр зориг” гэсэн байна.
Бразилын төвийн нутгийн Маракажу хотод бамбарыг буухиалан гүйж байх үед энэ этгээд хувинтай ус цацаж байгаа нь дүрс бичлэгээс харагдаж байна.
Олимпын нээлтийн үеэр Рио-де-Жанейро хотод авчрах уг бамбарыг 20 мянган км газрыг туулан Бразилын 300 гаруй хотоор буухиалан аялуулах юм.
Олимпын бамбарыг буухиалахад оролцуулж байсан ховор төрлийн шар цоохор ирвэсийг буудан хөнөөснөөс хойш нэг долоо хоногийн дараа дээрх хэрэг гарлаа.
Сэтгэгдэл байхгүй байна.