Гадаадын 450 ажиглагч сонгуулийг ажиглана
Энэ удаагийн буюу өнөөдрийн УИХ болон орон нутгийн сонгуулийн үйл явцыг ажиглахаар АНУ, ОХУ, Англи, Канад, Швед, ХБНГУ, Франц, Австрали зэрэг 50 гаруй улс, олон улсын байгууллагын нийлсэн 450 ажиглагч эрхээ авсан. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20 гаруй сэтгүүлч, дотоодын 51 мэдээллийн хэрэгслийн 413 сэтгүүлч сонгууль сурвалжлах эрхээ авсан тухай Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.