“Google”-ийн ахлах инженер Б.Баттулгын Монгочууддаа хэлсэн үг

829
Бидний хувь заяа удирдагчаас бус бидний дунджаас хамаардаг ~

Бид өөрсдийгөө байнга Хятад, Орос болон Казахстан гэсэн хөршүүдтэйгээ харьцуулах болно. Энэ харьцуулалт бидний амьдралын чанар, баяр баясгаланг тодорхойлох нь гарцаагүй. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд биднийг орхин хөгжин дэвжих хөршүүдээ харсаар өдөр ирэх тусам сэтгэл санаагаар унаж, хөрсөн дээрээ буусаар ирлээ.

25 жилийн тэртээд ижил гараанаас гарсан эдгээр улс хурдтайгаар биднийг орхин урагшилсаар. Тэдэнтэй харьцуулахад бид буурин дээрээ эргэсээр өдийг хүрч байна.

Энэ хоцрогдлыг юунаас болсныг дүгнэж үзье. 25 жилийн өмнө бид бусдын адилаар ардчилалын замыг сонгожээ. Ерөнхийлөгчийн биш парламентыг засаглалыг сонгсон нь дэндүү хүчтэй хоёр хөршийнхөө нөлөөг саармагжуулах үүргийг гүйцэтгэнэ гэж үзсэн гэх. Энэ шийдвэрт буруу зүйл байхгүй болвуу харин ч хангаллтай логиктой шийдвэр юм. Тэгээд ч зөв бурууг одоо шүүх нь утгагүй зүйл юм. Ямар ч байсан бид ингээд парламентын засаглалтай ардчилсан улс боллоо. Харин манай хоёр хөрш маань бидэнтэй ижил төстэй эхлэлийг тавьж байсан хэдий ч явцын дунд дарангуйлагчийн засаглалруу аажмаар шилжжээ. Энэ мөчөөс эхлэн бидний хооронд ялгаа гарч эхэлнэ. Нэг талаар дарангуйлагчийн засаглал гэж хэлж болох ч нөгөөтэйгүүр бэлтгэгдсэн элитүүдэд түшиглэсэн засаглал юм. Хөгжилд нөлөөлж болох бүх шийдвэрүүдийг бэлтгэгдсэн элитүүдийн бүлэг гаргаж бусад нь түүнийг дагах л үүрэгтэй. Өөр санаа оноо байваас үл болох. Харин бидний хувьд бүх ард түмнээрээ төлөөлөлөө сонгож, төлөөлөл маань бүх шийдвэрийг гаргана. Энэ хоёр ялгаатай удирдлагын аль нь илүү зөв шийдвэрийг гаргах бол?

Хүний гаргаж байгаа шийдвэрийн ухаалаг байдал тэр хүний ухааны хэмжээтэй шууд хамаарах нь мэдээж. Тархины ажиллагаа сайжрах тусам олон хүчин зүйлсийг тооцож шийдвэр гаргах боломжоор хангадана. Тэгвэл бидний болон хөршүүдийнхээ удирдлагуудын ухааныг харьцуулах гээд үзье. Хөршүүдийн маань элит удирдлагууд бол шаггүй нөхдүүд гэдгээ өдийг хүртэл харуулсаар ирсэн. Тэд бол гайхалтай ухаалаг хүмүүс. Харин бидний бүх ард түмнээрээ сонгосон удирдлага маань хэр ухаантай байх бол? Шууд хэлэхэд тэдний дундаж ухаан Монгол хүний дундаж ухаантай яг тэнцэнэ. Тэд бол ард түмний жижигсгэсэн хувилбар юм.

Жишээлэхэд Хятад улсад сармагчингаас дээрдхээргүй хэдэн сая хүнтэй хөдөө тосгод зөндөө байгаа тэд төлөөлөлөө сонговол нэг сармагчин л сонгоно. Энэ сармагчин Хятадын парламентэд суугаад шийдвэр гаргадаг бол яах байсан бол, энэ улсын хувь заяаа хутганы ирэн дээр дэнжигнэх байсан биз. Яг адилаар манай ард түмний хэдэн хувь нь сармагчин байна, нөгөө 76-ийн чинь тэдэн хувь нь сармагчин л байна. Сармагчингууд нэг сармагчингаа удирдагч болгоно нөгөөх нь хаа газар сармагчингуудыг томилож эхэлнэ. Энэ л зарчим үеийн үед үйлчлэх болно.

Бидний системийн онцлогоос шалтгаалан Монгол хүний дундаж боловсорлын түвшин хөршүүдийн маань элитүүдийн боловсорлын түвшинтэй өрсөлдөж харгалзах шийдвэрүүдийг гаргаж байна. Үүний улмаас томоос том ялгаа гарч байгаа юм. Гэхдээ элитийн засаглал өөрөө эрсдэлгүй зүйл бас биш юм. Энэ засаглалд цус ойртолт явагдаж чанар нь аажимдаа муудна. Мөн шинэ үер солигдохдоо томоохон үймээн самуун эрсдлүүдийг дагуулна. Элитийг буруу танивал нөхөж барахгүй хохиролд хүрнэ. Тиймээс энэ элитийн засаглал гэдэг нь төдийлөн хүсээд байхаар зүйл ч бас биш. Түүнээс гадна, бидний хувьд хөрш том хүчнүүдээсээ хараат бус байх гэсэн нэг өгөгдөл байгаа тул бүр ч их эрсдэлтэй юм. Өнгөрсөн хугацаанд манайд хүчирхэг дарангуйлагч гарч ирээгүй нь бид Орос ахнартай нийлж байгаад бэлтгэгдсэн элитүүдээ хядчихсантай ч холбоотой байх.

Тиймээс, бидний цорын ганц сонголт бол Монгол хүний дундаж боловсорлын түвшиг хөршүүдийнхээ элитүүдийн боловсорлын түвшинтэй адил хэмжээнд хүргэх явдал юм. Биднийг өөр юу ч аварч чадахгүй бага зэрэг нүүрс хэдэн ширхэг зэс бол ямар ч тус хүргэхгүй. Тиймээс бид байгаа бүхнээ хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулах ёстой. Дэлхийн топ сургуулиудад хэдэн зуугаар нь сургаж, жил бүр топ сургуулиудад догтор професоруудыг төгсгөж байж хөршүүдтэйгээ дөнгөж төстэй амтьдрах боломжоор хангагдана. Нэгэнт нөхцөл байдал ийм учраас өөр юм юу ч бодолгүй хүүхдүүдээ л сургая!

Эх сурвалж: battulga11.blogspot.com

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

829 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex