Охинуудыг өнөөдөр нэлээд сонирхолтой үйл явдлууд хүлээж байна
Хонь - (3/21-4/19)
Гэрээс гарахаас өмнө уулзалт, ажлаа төлөвлөвөл толгой эргүүлсэн олон зүйлийн учрыг олж чадна. Хувийн асуудлаа зохицуулж, найздаа туслах байх. Үүний зэрэгцээ албан ажил дээр хэн нэгнийг орлож магадгүй. Ханцуй шамлан ажилдаа орж, ян тан хийхийг хичээ чухал үйл явдал уулзалт дээр үг хэлэх тул үнэн зөв баримтуудыг цуглуулах хэрэгтэй.
Үхэр - (4/20-5/20)
Өчигдрөөс илүү өнөөдөр сайхан байх болно. Саяхан боловсруулсан талөвлөгөө тань бусдад таалагдана. Ихэнх Үхрүүд бүтээлч байж ажил мэргэжлийнхээ цар хүрээг талэхэд тааламжтай. Гүн ухаан, сүсэг бишрэл таны анхаарлыг татах болно. Хэрвээ цаг зав байвал ямар нэг сонирхдог зүйлээ сурахыг хичээгээрэй. Итгэл үнэмшил тань гэгээлэг, шинэ санаа гаргаж чадна.
Ихэр - (5/21-6/21)
Хэрвээ хайртай хүнээсээ болж гуньж гутарч, сэтгэлээр унасан бол түүнийг уучил. Ажлын хамт олон болон найзууд тань өөрсдийн эрх ашгийн үүднээс асуудалд хандсанаар тэдэнтэй харилцах харилцаанд таагүй асуудал үүсэх болно. Тиймээс ахимаг насны ухаалаг хүмүүстэй ярилцвал тэд туршлагаа хуваалцах болно. Өнөөдөр маш олон төрлийн үйл явдал давхцсан өдөр байх нь. Танд бүгдийг амжуулах хангалттай цаг гарахгүй л болов уу. Гол шийдвэрээ гаргаж яг одооноос хийж эхэл.
Мэлхий - (6/22-7/22)
Хэдийгээр сэтгэл санааны мэдрэмтгий байдал бага зэрэг тогтворгүй байгаа хэвээр боловч од гарагийн байршил энэ өдөрт тусгайлан ээлтэй байна. Аль ч талын харилцаандаа өөрчлөлт хийх шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй ба амралтаа таатай өнгөрөөх нь чухал. Өнөөдөр тогтоосон харилцаа холбоо ер бусын эсвэл гэнэтийн байж болох авч олонхи Мэлхийд таатай байх болно.
Арслан - (7/23-8/22)
Та одоо хэсэг хугацаанд өөртөө анхаарал тавих цаг иржээ. Бусдад зөвлөгөө өгч, тэдэнд хэрэгтэй хүн байх нь сайн хэрэг. Гэвч эцэстээ бусдад хамааралтай хүн болохоос сэргийл. Тиймээс хэтрүүлээд хэрэггүй. Бусдаас ангид байхыг хичээ. Гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөө. Индрээс үг хэлэх боломжоо бүү алдаарай.
Охин - (8/23-9/22)
Өнөөдөр таныг нэлээд сонирхолтой үйл явдлууд хүлээж байна. Хайр дурлалыг ивээгч сугар гараг таны хайр дурлалд маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Өөрийн сонирхлоос тэс өөр хүнд татагдаж түүний араас хөл алдан гүйх болно. Энэ сайхан боломжийг алдах хэрэггүй. Танд илгээж буй дохиог битгий алд. Гэхдээ өөрийн үзэл бодлыг бусдад тулгахаас зайлсхий. Хэрвээ та өнөөдөр амарч байгаа бол хайртай хүнтэйгээ хамт дуртай ресторандаа хоол идэж, тоглолт үзэхийг зөвлөж байна.
Жинлүүр - (9/23-10/22)
Хань тань танаас анхаарал халамж шаардаж гоморхоно. Та хичнээн их ажилтай байсан ч гэр бүлээ анхаар. Санхүүгийн гэрээ хэлэлцээр мөнгө зээлэх зэрэгт таатай. Бизнесийн түншлэл ашигтай шийдэгдэнэ. Амралтаа авахаар төлөвлөсөн бол амралтаа яаж өнгөрүүлэх талаар гэрийнхэнтэйгээ хамтран нарийн төлөвлөгөө гаргаарай.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр Буд гарагийн нөлөө сансар огторгуйд давамгайлах болно. Ширүүн маргаан хэлэлцүүлгээс холхон шиг бай, өөрийгөө хамгаал. Таны уран илтгэх чадвар дээшилж, хурц сэргэлэн үг хэллэгээр олныг өөртөө татна. Үүний ачаар амрагтайгаа төдийгүй удирдлага, бусад чухал түнштэйгээ харилцах гүүрийг барьж чадах байх.
Матар - (12/22-1/19)
Гэнэтийн үйл явдал, жаргалтай мөч тохиох магадлалтай. Үүнд бэлэн бай. Буд гараг өнөөдөр сансар огторгуйн төвд байрлана. Өнөөдөр та амрах гэж байгаа бол хайртай дотно хүмүүстэйгээ хамт байх уу, эсвэл найз нөхөдтэйгөө хөгжилдөх үү гэдгээ шийд. Та суралцах, борлуулалт хийх, худалдаж авах зэрэг ойр зуурын ажилд дарагдан завгүй байх болно. Ганц бие матрынхны хувьд гэнэт ажлаас нь урамшуулал ирнэ.
Бумба - (1/20-2/18)
Үүрийн гэгээтэй золгохоос эхлэн cap шинэ эрч хүч бэлэглэнэ. Хамтрагчийнхаа юу хэлэхийг сонс, дараа нь тэднийг хэрхэн ойлгож буйгаа хэл. Амрах цаг ба хайртдаа зориулах цагаа ялгаж салга. Амраг тань хүч сорьсон тоглоом тоглохыг хүсэх байх. Хов жив таны сэтгэлийг зовоохыг үл тоон хамт ажиллагсдаасаа өндөр үнэлгээ авна. Манлайлах байр суурийг тань хүлээн зөвшөөрч, та өөрийн авъяас чадварт гайхах болно.
Загас - (2/19-3/20)
Найрсаг зан энэ өдрийн гол баатар байх болно. Загаснуудын хувьд өнөөдөр баярын өдөр таарсан бол та заавал тэмдэглэх хэрэгтэй. Сансрын чиг хандлага танд хангалттай их баяр хөөр, сэтгэлийн хөөрлийг авчрах бөгөөд бусад хүмүүсийгтаныг дагахад хүргэх болно. Анхны харцаар дурласан ганц бие Загаснууд нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах эсвэл гэр бүлийнхэнтэйгээ цугларах амар амгалан байх ба өдрийг сайхан өнгөрүүлэхэд тусална.