Унтахынхаа өмнө уг бэлдмэлийг уугаад 14 хоногт нарийхан бэлхүүстэй болоорой.
07 сарын 04, 2016
204941
Бусдын харааг булаам сайхан биетэй байхыг хүсэхгүй хэн байх билээ. Танд тус болох бас нэгэн тураах жорыг хүргэж байна.
Хүн унтаж байх явцад бие махбод амардаг ч ходоод гэдэс, хоол боловсруулах тогтолцоо ажилладаг. Ялангуяа ихдүүлэн идсэн тохиолдолд шөнөжингөө ажиллана шүү дээ. Ингэж ажиллаж байхад нь үйл ажиллагааг эрчимжүүлж дэмжих бэлдмэл өгвөл яана гэж бодож байна?
Мэдээж илүү сайн ажиллана. Илүү их хоолыг шингээж, ялгаж, илүүдэл калориг шатаана. Үүний тулд танд дараах бэлдмэл хэрэгтэй.
Ингээд танд юу хэрэгтэй болохыг анхаарна уу. Үүнд:
1. Байгалын гаралтай цэвэр зөгийн бал 1 цайны халбага
2. Cinnamon 1/2 цайны хаблага, монголоор шанцай/шанц ч гэдэг. Энэ нь халуун орны модны холтос бөгөөд өвөрмөц сайхан амттай төдийгүй хүнсэнд өргөнөөр хэрэглэгддэг, олон талын эрдэс бодисоор баялаг ач тустай бүтээгдэхүүн юм. Холтос болон нунтаг хэлбэрээр байдаг. Энэхүү жоронд нунтаг орцыг хэрэглээрэй.
3. 200мл цэвэр ус
Хийх арга:
Усыг буцалгаад 1/2 цайны халбага cinnamon-г хийж хутгана. 30 минут хөргөнө. Ингээд 1 цайны халбага зөгийн балыг хийж уустал нь хутгаад хөргөгчинд хийнэ. Унтахаасаа 30 минутын өмнө уугаарай. Дээрх жороор орой бүр унтахынхаа өмнө хийж уугаад нийт 14 хоног тасралтгүй уух нь чухал шүү. Та санаандаа хүрсэн гайхалтай үр дүн мэдэрч гэдэс татарч, хавин, хэвлийн өөх, таргалалт аажмаар алга болж байгаа мэдрэх болно.
Энгийн үед өдрийн цагаар уух хэрэггүй. Тэгвэл ямар ч нөлөө үзүүлэхгүй. Шөнө унтаж байгаа бие махбодод л нөлөөлөхийг анхаараарай.
Энэхүү ундаа нь таныг унтаж байхад ходоод гэдсийг цэвэрлэж, ходоодны хананд наалдсан шимэгч, мөөгөнцөр болон нян, бактер, хоол шингэлт боловсруулалтыг удаашруулдаг бүхий л хорт хаягдлыг устгаж,цэвэрлэх болно.
Жич: Cinnamon - англиар, Корица - оросоор, монголоор - шанцай/шанц гэнэ. Олон төрлийн савалгаатайгаар хүнсний захууд, амтлагч зардаг лангуунуудад элбэг зарагдаж байгаа. Энэхүү жоронд Ground Cinnamon powder хэрэглэвэл илүү үр дүнтэй шүү. Амжилт