АНУ Өмнөд Солонгост пуужин худалдана
АНУ-ын Төрийн Департамент агаарын довтолгооноос хамгаалах "SM-2 Block IIIB” пуужингийн цогцолборыг Өмнөд Солонгост 65 сая доллароор худалдахыг зөвшөөрсөн гэж АНУ-ын Батлан хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг мэдэгдэв.
Ажилтнуудыг сургах, сургалтын төхөөрөмж болон техникийн мэдээллээр хангах, АНУ-ын Засгийн газар болон гэрээт гүйцэтгэгчийн зүгээс техник, ложистикийн туслалцаа үзүүлэх зэрэг нэмэлт заалтуудыг гэрээнд тусгасан байна.
Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин уг пуужингийн цогцолборыг өөрт байгаа зэвсэглэлдээ нэмэлт болгон ашиглах зорилготой ажээ.
Аризона муж улсын Тускон хотын "Raytheon” компани нисэх онгоц эсэргүүцэгч пуужин нийлүүлэх гэрээт гүйцэтгэгчээр шалгарсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.