Хятадууд дэлхийд
хамгийн том агаарын хөлөг бүтээснээ манай Сүхбаатар аймагтай хил залгаа
Шилийн
гол аймгийн цэргийн полигон дээр туршжээ. 75 метрийн урттай "Юаньмэнь”
(Биелсэн мөрөөдөл) хэмээх энэ дирижабль 20 километрийн өндөрт хөөрч хоёр
хоноод бууж ирсэн байна. 18 мянган куб метр гелийн хийгээр дүүргэсэн энэ
хөлөг
зургаан тонн ашигтай ачааг 20 мянган метрийн өндөрт тээн гарах хүчин
чадалтайгаас гадна агаарт хагас жилийн хугацаанд байх боломжтой юм. Уг
дирижабль шаарлагатай өндөрт хүрмэгц олон тооны нарны зайгаа ажиллуулж
хөдөлгүүрээ цахилгаанаар хангах чадвартай аж. Хөлгийн зориулалтын талаар
Хятадын тал албан ёсоор мэдээлээгүй хэдий ч энэ нь өргөн зурвасын
холбоогоор
мэдээлэл дамжуулах, зураг авах, радиотехникийн тагнуулын үйл ажиллагаа
явуулах
зориулалттай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ингэснээр уг хөлөг нь
дайсны, тэр
дундаа Америкийн нисэх онгоц тээгч хөлгүүдийг дэлхийн аль ч усан орон
зайд
явахад нь хянаж чадах бөгөөд дайны нөхцөлд далай тэнгист болж буй
байлдааны
ажиллагааг бүрэн хэмжээгээр хянах бололцоог Хятадын ардын чөлөөлөх армид
олгож
байгаа юм. Дирижабль нь эмзэг хэврэг эд мэт боловч энэ хөлгийн хүрч
чадах өндөр
нь дэлхийн их гүрнүүдийн зэвсэглэлд буй ихэнх пуужингийн тусгалаас хол
бөгөөд
ийм өндөрт буй агаарын хөлөгт хүрч устгаж чадах ганцхан пуужин буй нь
Америк-Японы "SM-3 Block II A” загварын баллистик пуужин юм. "Юаньмэнь”
хөлгийг
хятадууд энэ сардаа багтаан дахин нэг удаа хөөргөж туршихаар бэлтгэж
байна.
Л.Бат
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
725 сэтгэгдэл