Тарваган тахлын дархлаажуулалт энэ сарын 18-аас орон даяар явагдана
Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байна. Иймээс улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 18-28-ны хооронд зохион байгуулна.
Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрах шаардлагатай бөгөөд вакциныг 6 наснаас дээш насныханд тарих заалттай аж.
Сэтгэгдэл байхгүй байна.