Хязаалан нас: Дундговь аймгийн Хулд сумынхан одтой наадаж байна
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Наадмын хөтөлбөрийн дагуу хязаалан насны уралдаан 08.00 цагт гарааны зурхай руу хөдлөх байсан ч үргэлжлэн орж буй борооны улмаас түр хойшлосон юм. "Хүй долоо худаг”-т үргэлжлэн орж байсан бороо татарсан тул ийнхүү Хязаалан насны морьд 11.00 цагт гарааны зурхай руу хөдөлсөн бөгөөд 342 хязаалан барианаас гарсан юм.
1. Дундговь аймгийн Хулд сум Б.Лхагва-Очирын хүрэн үрээ
2. Завхан аймаг Тосонцэнгэл сум Г.Батбаатарын Бор үрээ
3. Дундговь аймгийн Хулд сум Н.Батжаргалын шарга үрээ
4. Ц.Энхтайваны хонгор үрээ
5. Ж.Мөнхсүрэнгийн бор үрээ барианд орж уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна.