Гэр бүлтэй бүсгүйчүүдийн мэдэх ёстой нууцууд
Аз жаргалтай 10 гэр бүлээс "Яаж энэ аз жаргалаа та авч үлддэг юм бэ?” гэж асуухад бүгд өөрийн гэсэн нууцтай гэж хариулах байх. Гэр бүлийн уур амьсгалыг сайхан байлгах нь тийм ч хэцүү зүйл биш ээ. Гэхдээ гэр бүлийн "уаг агаар” ихэнхдээ бүсгүй таниас хамаардаг юм шүү.
1. Эхний нууц бол нөхрийнхөө хамаатан саданыг хүндлэх. Бүх байдал өөр байдаг. Түүний хамгийн ойрын хамаатан бол мэдээж түүний ээж. Хадам ээжтэйгээ маргалдах үе байх ч энэ үеийг давах хэрэгтэй. Бүр болохгүй бол нөхөртөө хэл. Мөн түүний хол ойрын хамаатнуудыг хүндэлж харьцвал та нөхөртөө маш ихээр тусалж буй.
2. Түүнийг "өчүүхэн” амьтан гэж мэдрүүлж болохгүй. Таны нөхөр бол эр хүн болохоос нялх хүүхэд биш. Хийсэн бүх үйлдлийг нь шүүмжилж, энэ ч болохгүй байна, чи ч болохгүй байна гэж гомдоллох хэрэггүй.
3. Орондоо хэр байна даа? Сексийн харилцаа нь гэр бүлийн харьцаанд маш том өөрчлөлтийг өгдөг. Энэ тал дээр асуудалтай байгаа бол сайн ярилцаад шинэлэг зүйлийг ол.
4. Түүнд итгэ. Бүр таны хорхой хөдлөөд " Хэн бичээд/залгаад байгаан? эсвэл Утас чинь яагаад холбогдохгүй байсан юм?” гэж асуумаар байгаа бол эхлээд сайн бод. Нэг зүйлийг сануулахад танд бас түүнд орон зай хэрэгтэй байдаг. Харилцаандаа хааяа салхи оруулж байх нь зөв. Үргэлж хаана юу хийж байгааг нь шалгаагаад байвал таниас маш хурдан залхах болно.
5. Гэр бүлдээ БҮХ ӨӨРИЙГӨӨ бэлэглэх гэж хичээх хэрэггүй.Мэдээж сайн ээж, гэрийн эзэгтэй, хань байх нь гайхалтай. Гэхдээ үүнээс илүү гайхалтай эмэгтэй бол өөртөө арчаатай, спортлог, хангалттай сайн уншдаг эмэгтэй. Өөрийгөө хэрхэвч мартаж болохгүй.
6. Зөөлөн үгийг мартаж болохгүй. Анх хамт байхдаа Хайраа, Хонгор оо гэж дуудалцаад л. Одоо та түүнийг нэрээр нь дууддаг юм биш биз? Зөөлөн үгийг харилцаандаа хавчуулж өгч байвал аз жаргал нэмэгдэнэ.
7. "Том хүн шиг муудалцаж чадсан бол Том хүн шиг эвлэрч сур” гэдэг үг бий. Муудалцсан бол сайхан ярилцаад харилцаандаа сэв суулгахаас сэргийлж байх хэрэгтэй. Ярилцах үедээ чанга дуугарч, чиний буруу миний буруу гэх мэтийн үгс хэрэггүй.
Сэтгэгдэл байхгүй байна.