Орхон голын ус үерийн аюултай түвшинд хүрчээ
Орхон голын усны түвшин байх ёстой хэмжээнээсээ 38 см давж үерлэн үерийн аюултай түвшинд хүрчээ.
Цаашид усны түвшин нэмэгдэж, үерлэх хандлагатай байгаа тул нийт ард иргэддээ усанд осолдохоос урьдчилан сэргийлж, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний уснаас хол байж, усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу явуулах, усанд оруулахгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.