Улаанбаатарт 25 хэм дулаан байна

0

2016 оны долоодугаар сарын 20-ны 21 цагаас долоодугаар сарын 21-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Улаанбаатарт 25 хэм дулаан байна

 

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 8-13 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Алтайн өвөр говь болон Увс нуур, Их нууруудын хотгороор 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Архангай, Булганы өмнөд хэсэг, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 22-ноос долоодугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-23-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-25-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халах боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.