As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна

0

2016 оны долоодугаар сарын 05-ны 21 цагаас долоодугаар сарын 06-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 33-38 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 34-36 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.


 

2016 оны долоодугаар сарын 07-ноос долоодугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 

7-нд баруун аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 10-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд баруун болон төвийн нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 35-40 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.