Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөллөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.07.22/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын шинээр эмхлэн байгуулж байгаатай холбогдуулан "Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 94.7 хувийн саналаар баталлаа.
Тус тогтоолоор,
Цэрэндашийн Оюунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын,
Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын,
Намдагийн Батцэрэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын,
Лүндэгийн Пүрэвсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайдын,
Баярбаатарын Болорыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын,
Дамбийн Дорлигжавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдын,
Дондогдоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайдын,
Зангадын Баянсэлэнгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын,
Цэрэндашийн Цолмонг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын,
Лувсаннямын Гантөмөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын,
Мөнхчулууны Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын,
Рэнцэндоогийн Жигжидийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдын,
Гарьдхүүгийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын,
Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын,
Раднаагийн Бурмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайдын,
Дашзэвэгийн Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын,
Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын,
Мэндсайханы Энхсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэг ажлаас тус тус чөлөөлөө.
Сэтгэгдэл байхгүй байна.