Ихэнх нутгаар бороо орно

0

Малчид, тариаланчидын анхааралд:

Ихэнх нутгаар бороо орно

 

 

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 07 дугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун  хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  16-21 градус, ,Увс нуур, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр  27-32 градус,  бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Өглөөгүүр үүлэрхэг,  бороо шивэрнэ, Үдээс хойш үүл багасна,  бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.                                                               

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 07 дугаар сарын 24-нөөс 07 дугаар сарын 28-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын зарим, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх хэсгээр, 27-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.