Марко Ройс FIFA 17-гийн нүүр царай боллоо
Electronic Arts компани FIFA 17-гийн нүүр царайгаар Германы шигшээ болон "Боруссиа Дортмунд”-ын хагас хамгаалагч Марко Ройсыг зарлалаа. Хөлбөмбөгийн фанатуудын дунд явуулсан санал асуулгын дүн гарахад Ройс хамгийн олон саналыг авч чаджээ.
Ингэснээр тэрбээр 2012 оноос хойш тус тоглоомын нүүр царай болсоор ирсэн Лионель Мессигийн залгамжлагч болж байна.
"FIFA 17-гийн нүүр царай болсондоо баяртай байна. Надад саналаа өгсөн хүмүүст баярлалаа” гэж Ройс өгүүлжээ. Есдүгээр сарын 29-д FIFA 17-гийн танилцуулга болох юм.
Р.Гэгээ
Times.mn
Сэтгэгдэл байхгүй байна.