Сахаргүй бохь таныг өвчлүүлж байна
Хэт их сахаргүй бохь зажлах нь жингийн алдагдал, суулгалт өвчнийг үүсгэж байна. Гол шалтгаан нь сорбитал гэгч бодисоос болдог байна. Энэ бодис нь бохинд зөөлөн чихэрлэг амт оруулагч тусгай сахар орлуулагч юм. Британийн Эрүүл мэндийн сэтгүүлд ийм өвчтэй хүмүүс өдөрт дор хаяж 20 удаа бохь зажилсан байдаг гэж бичжээ. Үйлдвэрлэгчид үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд сорбитал нь хүний биед ямар ч хор нөлөөгүй. Мөн сорбиталыг чихрийн шижинтэй хүмүүст зориулж хоол хүнсэнд хэрэглэдэг хэмээн мэдэгджээ. Германы судлаачид хэлэхдээ "Хүмүүс бохийг ихээр хэрэглэснээр ходоод гэдсэнд асуудал үүснэ гэдгийг мэддэггүй. Сорбитал ч мөн адил ихээр хэрэглэвэл өвчний эх үндэс болох боломжтой” гэжээ. Жишээлбэл: 21 настай нэгэн эмэгтэй найман сарын туршид суулгалт, ходоод гэдэсний өвчинөөс болж шаналсан. Харин судлаачид тэр эмэгтэйг хянаж судалсны эцэст энэ нь түүний бохь зажилах буруу зуршилтай холбоотой болохыг олж тогтоосон юм. Тэр эмэгтэй энэ үед ойролцоогоор 11 кг жин хаяж тураалд орсон байсан байна.
Нэг ширхэг бохинд ойролцоогоор 1,25гр сорбитал байдаг байна. Берлиний Charite их сургуулийн эмнэлэгийн Гастроэнтерологийн-ын газрын доктор Юрген Bauditz 5-20гр сорбитал нь хүнд суулгалт үүсгэж гэдэс мушгирах зовиур үүсгэж болно. Харин 20граммаас хэтэрвэл ходоод гэдсэнд асуудал үүсгэж жингийн алдагдалд хүргэх аюултай хэмээн үзжээ. Тэрээр хэсэг өвчтөнд туршилт хийхэд өдөрт их хэмжээгээр бохь зажилдаг байсан биед сорбитал их хэмжээгээр агуулагдаж байсан байна. Тиймээс хүн бүр өөрийн эрүүл мэнддэд анхаарч сахаргүй бохь ихээр зажилахгүй байхыг анхааруулж байна
Б.Нарангэрэл
Сэтгэгдэл байхгүй байна.