Европчууд айдастай байна

0

Террористууд сүүлийн үед барууны орнуудад халдлага үйлдэх боллоо. Энэ талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

"Герман, Францад гарсан шиг халдлага эх оронд минь болохыг би хувьдаа зөвшөөрөхгүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх тэрбумтан Дональд Трамп иргэдтэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Трампийн хэлсэн шиг эдгээр хоёр гүрэн хэдхэн өдрийн дотор террористуудын хэд хэдэн дайралтад өртөж, их хэмжээний хохирол амслаа. Францын Үндэсний баяр болох Бастиллин баярын үеэр ёслолын буудлага үзэж байсан иргэд рүү цагаан өнгийн ачааны машинтай эр дайрч, халдлага үйлдсэн билээ. Уг халдлагаар 84 хүн амиа алдсан юм.

 

Ницца хотын халдлагыг Францын гол өстөн буюу Иракийн хэт даврагч "Халифын  вант улс” бүлэглэл захиалсан болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж, "Заналхийлэл өнөөдрөөр дуусахгүй” гэв. Тус бүлэглэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Парисын долоон газар зэрэг халдлага үйлдэж, 130 хүний аминд хүрсэн юм. "Дэлхийн II дайнаас хойш Францад ийм их цус урсаагүй” хэмээн Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэж, хэт даврагчдаас өнөөдрийн халдлагыг хэд дахин үржүүлсэнтэй тэмцэх өшөө авахаа мэдэгдэж, сөнөөгч онгоцоо Сири улс руу илгээсэн билээ.  

 

Олланд Парисын халдлагыг дахин гаргахгүйн тулд эцсийн аргаа хэрэглэж орон даяар онц байдал зарласан юм. Харамсалтай нь Парисын халдлагаас хагас жилийн дараа Ницца хотноо хэт даврагчид халдлаа. Ницца хотын халдлага төгсгөл биш гэдгийг хэт даврагчид өчигдөр батлан харуулсан билээ. Бастиллин баяраар болсон халдлагын дараа Олланд онц байдлынхаа хугацааг ирэх оны хоёрдугаар сар хүртэл сунгасан. Зөвхөн Парис хотыг 50 мянга гаруй цагдаа, хүчнийхэн хамгаалж байна.  

 

Ниццагийн халдлагын дараа хэт даврагчид твиттертээ Олландыг цаазалж буй зургаа нийтэлж "Бид амласандаа хүрдэг” хэмээн жиргэсэн билээ. Хэт даврагчид хэлсэн ёсоороо Францад дахин халдлаа. Тус бүлэглэлийн хоёр дайчин өчигдөр 17.00 цагийн орчимд Роуен гэх тосгоны нэгэн христийн сүмд нэвтэрч, халдлага үйлдэж байжээ. Олон иргэн цугларч, Есүс Христэд өргөл өргөж байсан гэнэ. Террористууд сүм рүү нэвтэрч, уг ёслолыг ахалж байсан номлогч болон дөрвөн иргэнийг барьцаалсан байна. Уг хэргээс хэдхэн минутын дараа тусгай хүчнийхэн сүмийн ойр орчимд хяналтаа тогтоож, сүм рүү нэвтэрчээ. "1-2 минут үргэлжилсэн буудалцаан болсон” хэмээн гэрчүүд ярьцгаасан байна.

 

Тусгайгийнхан сүм рүү орж ирэх үед нэг этгээд номлогчийн хоолойг хэрчиж, хөнөөсөн аж. "Сүм барьцаалсан террористуудыг тусгай ажиллагааны үеэр устгаж, аюулгүй болгосон” хэмээн цагдаагийнхан мэдэгджээ. Уг халдлагыг Сирийн иргэн Адел Кермич, Амал нар үйлдсэн байна. Амал нь Парисын халдлагад оролцсон байх магадлалтай этгээдүүдийн нэрийн жагсаалтад багтсан бол Адел Кермич нь өмнө террорист бүлэглэлд элссэн гэх шалтгаанаар хэд хэдэн удаа цагдаагийнханд баригдаж байсан аж.

 

Францчууд ийм ноцтой гэмт хэрэгтнүүдийг чөлөөлж, хараа хяналтаа сулруулсан цагдаагийн байгууллагыг буруутгаж эхэллээ. Роуены халдлагын дараа Олланд хэргийн газар очжээ. Тэрбээр "Хэт даврагчид хулчгаруудаа бидэнтэй тулалдуулахаар явууллаа. Франц өнөөдөр эцэс буцалтгүйгээр та нарын эсрэг бүхий л хүчээ гаргахаар боллоо. Өршөөл гэж үгүй. Францад учруулсан нүглийн хариуг чинь хэд дахин нугалж төлүүлэх болно. Франц агуу гүрэн. Тиймээс бид энэ тулаанд заавал ялалт байгуулна. Бидний талд олон улс бий” гэж мэдэгджээ.

 

Францад уй гашууд автах үеэр германчууд Канцлер Ангила Меркелийг сүүлийн үед гарч буй террорист халдлагуудын гол буруутан хэмээх болов. Шинэ оны өмнө дүрвэгсэд Кёльн хотын эмэгтэйчүүд рүү халдсан хэргийн дараахан германчууд дүрвэгсдийг эх орноосоо хөөж гаргахыг шаардан тэмцэх болсон. Тус улсад аймшигтай хэргүүд ар араасаа гарах болсон нь олон улсыг түгшээж эхэллээ. Ганцхан сарын дотор тус улсад дөрвөн халдлага гарчээ.

 

 

Бургерг хотноо энэ сарын 18-ны өдөр Афганистаны иргэн, 17 настай хүү галт тэргээр зорчиж явсан иргэд рүү халдсан юм. Энэ нь тус улсад болсон анхны террорист халдлага билээ. Халдлагаар хүний амь нас эрсдээгүй ч таван хүн гэмтэж, 18 хүн шоконд орж, эмчилгээ хийлгэж байна. Тэгвэл уг хэргээс дөрвөн өдрийн дараа Мюнхен хотноо халдлага гарч, есөн хүн амиа алдаж, 20 хүн гэмтсэн юм. Хүний амь эрсдсэн уг халдлагын дараа германчууд эсэргүүцлээ илэрхийлэн, хэтэрхий их дүрвэгчид орогнол олгож, улс орноо аюулд өртүүлсэн канцлерээ буруутгаж эхлэв. Дээрх хоёр халдлагад дүрвэгсэд оролцсон нь иргэдийг улам бухимдуулж байна. Харамсалтай нь дээрх хоёр халдлага Германд дахин халдлага болохыг хэн ч мэдээгүй юм. Мюнхен хотын халдлагаас хоёрхон өдрийн дараа Ансбэч хотноо байрлах зоогийн газарт амиа золиослогч этгээд амиа егүүтгэсэн бол уг халдлагаас 2-3 цагийн дараа Реутлинген хотноо нэг этгээд жирэмсэн эмэгтэйг хутгалж, хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ.

 

Эдгээр цуврал халдлагыг хэн захиалсан нь нууц хэвээр байсан юм. Реутлинген хотын халдлагын дараа Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэл Германы халдлагыг захиалсан болохоо мэдэгдэж "Канцлер чи өөрөө л буруутай. Чи л тэдэнд орогнол олгосон” гэсэн байна.

 

Канцлер "Германы Засгийн газар олон хүний амийг аварч, олон хүнд итгэл хайрласан гэдгийг мартаж болохгүй. Бид дүрвэгсдийг тоохгүй орхиж чадах байсан. Террористууд утга, учиргүй дайралтынхаа хариуг заавал хүртэх болно” гэж мэдэгджээ.

 

Ийнхүү Европын хүчирхэг хоёр гүрэн түгших үеэр Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирус тус тивийг сандаргаж эхэллээ. Испанид анхны зикагийн халдвартай хүүхэд мэндэлж, Европын эрүүл мэндийн ажилчдыг террористуудаас дутахааргүй айлгаж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex