Нүдний хараа муудахаас сэргийлэх аргууд
Нүдний хараа муудахаас урдчилан сэргийлэх аргаас "www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Нүдээ хамгаалах хамгийн энгийн арга бол өөрт таарсан харааны шилээ зүүх. Та мэргэжлийн эмчид хандан, өөртөө таарсан шилээ сонгоорой.
Алхам №2

Хурц туяа, гэрлээс нүдээ байнга хамгаалах хэрэгтэй. Энэ бүхэн таны хараанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та өдрийн цагаар гадуур гарахаар болбол заавал нарны шил зүүгээрэй.
Алхам №3

Гэр болон ажлын өрөөндөө байнгын чийгтэй цэвэрлэгээ хийх. Мөн агааржуулагч байршуулах.
Алхам №4

1-2 цагт нэг удаа нүдээ амраах хэрэгтэй. 20-30 секунт байхад хангалттай. Нүдээ аних, нүдээ алгаараа дарах гэх мэт энгийн аргуудыг сонгож болно.
Алхам №5

Тамхи, архи гэх мэт хорт зуршил нүдний харааг муутгаж байдаг. Тиймээс та эрүүл мэндийнхээ талаа эдгээр хорт зуршилаас татгалзаарай.
Алхам №6

Идэвхтэй хөдөлгөөн таныг өвчингөөс холдуулах болно.
Алхам №7

Самар, загасны мах, жимс жимсгэнэ нүдийг хамгаалдаг.
Алхам №8

Сайн унтаж амрах. Эмэгтэйчүүд унтахаасаа өмнө заавал нүдний будгаа арилгах.
Алхам №9

Хэрвээ та хараа болон гоёлын линз хэрэглэдэг бол өдөр бүр линз болон савыг нь ариутгах.
Алхам №10

Хүйтэн усаар нүдээ угаахад нүд амардаг.
Алхам №11

Компютертээ хамгаалалтын наалт наах эвсэл, шил зүүх.
Алхам №12

Улиралдаа нэг удаа мэргэжлийн эмчид үзүүлэх.
Алхам №13

Ажил эхлэх, ажил тарах үедээ та нүдний дусаагуур хэрэглэх хэрэгтэй.
Б.Дэлгэрцэцэг


Сэтгэгдэл байхгүй байна.