Үүргээ амжилттай биелүүлсэн УИХ “амарч” амжих уу

0

УИХ-ын нэгдсэн чуулганыг өнгөрсөн долоо хоногт завсарлуулахаар төлөвлөж байсан ч цаг үеийн шалтгаанаар тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байсны улмаас амжаагүй. Харин энэ долоо хоногт УИХ завсарлаж амжих эсэх нь тодорхойгүй байна. Тухайлбал Засгийн газраас төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж өгөх санал хүргүүлсэн. Үүний цаана "түр хаалттай” байгаа Төрийн сан, цаашилбал төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмж, хүүхэд бүрт өгөх 20 мянган төгрөгийн асуудал байгаа билээ.

Мөн эдгээр асуудлыг ээлжит бус чуулган зарлан шийдвэрлэх боломж ч бий. Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн "хугацаа нь дууссан” хоёр гишүүний орыг томилох шаардлагатай байгаа ч УИХ дахь АН-ын бүлгээс "ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлөх нь зохимжгүй гэж үзэж байгаа тул эл асуудлаар завсарлага авах” санал гаргасны дагуу УИХ-ын дарга завсарлага өгсөн. Энэхүү завсарлагын хугацаа лхагва гаригт дууссанаар чуулганыг завсарлуулж мэдэх юм. Мөн ирэх лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар зарим чухал томилгоог хийх сураг дуулдаж буй. Тиймээс энэ лхагва гариг ч, энэ долоо хоног ч улс төрийн хүрээнд анхаарал татсан өдрүүд дуусаагүйн тэмдэг гэлтэй.

УИХ-аас шийдэгдэх томилгоонуудын тухайд наанадаж Төв банкны дэд ерөнхийлөгчийг томилж амжаагүй. Засгийн газарт ч мөн хамгийн амттай бялуунууд үлдчихээд дуулиан ихтэй байгаа бололтой. Гэхдээ арай ч УИХ-аас томилдог Үндсэн хуулийн Цэцээс гишүүдийг нь сугалаад, эсвэл агентлагийн даргаар ажилаж байсан хүнийг Их хурлын Тамгын газрын нарийн бичгийн даргаар, тэнд ажилласнаас нь хойш хэсэг хугацааны дараа МХЕГ-ын даргаар томилох гэхчлэн "нэг хүнийг тэжээх, цатгах” бүдүүлэг томилгоо болохгүй байх гэж найдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон сайдуудын томилгоо хэдийгээр зарим нь "нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн” ч ийм өдрүүд олон тохиож болзошгүйг олон нийтийн дунд зориуд тарааж, сонорт нь дасгаж буй "пиар” гэгч харуулж эхлээд байгаа юм. Гэвч хэрхэхийг үйл явдал болсны дараа дүгнэх нь зүйтэй болов уу.

Ямартай ч эхний ээлжинд төсвийн тодотголыг хэлэлцэх нь арай олон хүний амьдралд нөлөөтэй билээ. Гэвч томилгоо гэгч хэчнээн хүчтэйг өнгөрсөн баасан гаригт шөнийн 03 цаг өнгөрч байхад 65 хувийн ирцтэй хуралдаж байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан харуулсан юм. Цаг давчуу, яах аргагүй ингэж шийдвэрлэх шаардлагатай байсан ч төсвийн тодотгол дээр ийм ирцтэй хуралдаж чадах эсэх нь УИХ-ын даргаас тодорхой хэмжээгээр хамаарна. Энэ удаад УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлж батлуулснаараа өмнөх парламент, Засгийн газрын алдааг хаанаас эхэлж засахаа харуулна. Энд нэг онцлог бий. Тэр нь Төв банкны ерөнхийлөгч угийн сэргэлэн зангаараа албан тушаалын төлөөх ид бужигнаан дундуур "сэмхэн мултраад” чөлөөлөгдчихсөн явдал. Түүнтэй хариуцлага ярих бус, суудлыг нь эзлэх гэж л санаархаж байсан УИХ одоо өөрсдөө л алдааг нь засахаас өөрөөр яах билээ.

Энэ мэтчлэн олон асуудал УИХ, Засгийн газрыг ёстой л "тулгар” байхад нь бүчиж аваад байна. Тэдний дундаас хамгийн чухал нь Ц.Нямдорж гишүүний "би шалгана шүү, хариу нэхнэ шүү” гэж хашхираад байсан "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал. Үүнийг шалгах ажлын хэсэг анхаарал татаж буй ч албан тушаалын төлөөх их үймээний хөлд нэг л дарагдах шинжтэй. Гэвч албан тушаал горьддоггүйгээрээ дөрөв дэх засаглалынхан анхааралтай ажиглах болно. Ийнхүү УИХ-аас шалтгаалах ихэнх томилгоогоо хийчихсэн болохоор УИХ төсвийн тодотгол батлахад анхаарах, "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийг шахаж ажиллуулах хянах үүрэгтэй, харин Засгийн газар маш хариуцлагатайгаар "бялуугаа зүсэх” ажилтай л шинэ долоо хоногийг угтаж байх шив.

А.Сүрэн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex