Хүй долоо худаг руу нийтийн тээвэр үнэгүй явна
"Даншиг наадам-Хүрээ цам-2016″ шашин соёлын наадмыг наймдугаар сарын зургаан долооны өдрүүдэд "Хүй долоон худагт” зохион байгуулагдана.
Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас том оврын 15 автобусыг "МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо. Хүй долоон худаг руу явах автобус нь наймдугаар сарын зургаанд өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-ийн урд талын буудлаас хөдлөх бөгөөд оройн 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Харин наймдугаар сарын долоонд 07:00-22:00 цаг хүртэл үйлчилгээнд явна.
Сэтгэгдэл байхгүй байна.