Жүжигчин А.Туяа гоёмсог хөхөөрөө “нэрийн хуудас” хийдэг болов уу
Хошин урлагийн тайзан дээр том хөх, урт хөлөө гайхуулсан хагас нүцгэн хувцастай гунхаж, эрчүүдийн харцыг цаг ямагт татдаг байсан жүжигчин А.Туяа одоо ч энэ зангаа тавиагүй. "Мөөм” хочтой болсон ч, өөрт байгаа сайхан бүхнээ нуух хүсэлгүй энэ бүсгүй энгэр задгай, богино хормойтой хувцаснаас өөр өмсгөл сонирхдог ч үгүй юм билээ.
Бэлтэй эрчүүдийн болзоонд уригдаж, үнэтэй бэлгээр нүдээ хужирлаж суудаг А.Туяа эротик сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа авахуулан магтаал шүүмжлэлийн дунд хэсэгтээ л манарсан гэхэд хилсдэхгүй. Гэгээн хайрын өдрөөр жүжигчин Д.Оюунтуултай хамтран байгуулсан "Т&Т” продакшинаас нь "Love VIP” шоуг зохиож, сайхан бүсгүйн гоёмсог хөх ахиад л олны нүдийг хужирласан түүхтэй.
Энгэр цээж нь нэвт гэрэлтсэн чамин даашинзаар гангарч, эгээтэй л олны өмнө нүцгэн алхах нь холгүй явсан А.Туяа "Бас л зоригтой өмслөө шүү, би” хэмээн гайхуулсан байдаг. Угаасаа өвөл зунгүй л хөхнийхөө толгойг халхлах төдий энгэр задгай хувцас гоёл сонгодог жүжигчин бүсгүйд энэ мэт зориг байлгүй яахав. Харин зориг нь "чангарч” нүцгэн явах л дутаад байгаа болохоос биш.
С.Цахиур
Сэтгэгдэл байхгүй байна.