Мексикт "Earl" хэмээх хар шуурганд бараг 40 хүн амиа алджээ
Гамшгийн дүнд хоёр мянга орчим байшин эвдэрч, үерийн байдалд хүргэсэн байна.
Мексикийн орон нутгийн эрх бүхий байгууллага, энэ тухай халуун орны "Earl" шуурга бараг 40 хүнийг хөнөөсөн гэж France Presse агентлагт мэдээлсэн байна. Пуэбла мужид 28 хүн нас барсны дунд 15 нь хүүхэд, Веракруз мужид 10 хүн нас барсан тухай мэдээлжээ.
Орон нутгийн эрх баригчид ард иргэдээ хайж мөн голын усны түвшинг хянаж байна.
Өнгөрсөн пүрэв гаригт Төв Америкийн хэд хэдэн улс орнуудыг халуун орны шуурга дайрсан юм. Тухайлахад, Белиз, Гватемал-д, "Earl" үер болгож, эрчим хүчний доголдол учруулсан байна.
М.Баяр
Сэтгэгдэл байхгүй байна.